Орлогын удирдлага: Сүүдрийн Эдийн Засгийг Удирдах – Баррий Расселл

I. Сүүдрийн эдийн засаг гэж юу вэ?

1“Сүүдрийн эдийн засаг”-ийн үр дагаврын улмаас ихэнх улс орнуудад боломжит татварын орлогын алдагдал нь нийт татварын зөрүү(бодит ба боломжит татварын орлогын хоорондын зөрүү гэх мэт)-ний дийлэнх хувийг бүрдүүлж байдаг.

Сүүдрийн эдийн засаг гэсэн тодорхойлолт нь маш өргөн хүрээтэй, олон янз байдаг боловч ерөнхийдөө татварын тогтолцооноос гадна ө бизнесийн үйл ажиллагаа явуулах, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд татвар болон нийгмийн даатгалыг төлөхөөс зайлсхийж нуун дарагдуулах эсхүл хэрэглэгчийн эрх ашиг болон аюулгүй ажиллах нөхцөлтэй холбоотой хууль эрх зүйн зардлаас зайлсхийхийг хэлдэг.

Заримдаа иймэрхүү хэлцэл, үйл ажиллагаануудыг бүгдийг нь биш ч гэсэн хэсэгчилсэн байдлаар орлогоо нуун дарагдуулж, бодит төлөх ѐстой татварын хэмжээнээс хамаагүй бага орлогыг татвар болон статистикийн газарт тайлагнадаг. Харин зарим тохиолдлуудад тухайн бизнес үйл ажиллагаа, хэлцлийг огт тайлагнадаггүй ба татвараас нуугдах зорилгоор төлбөрийг магадгүй бэлэн мөнгөөр хийдэг.

II. Сүүдрийн эдийн засгийн хэмжээ, цар хүрээ нь ямар вэ?

Сүүдрийн эдийн засаг Их 20-ийн бүх улс орнуудын хувьд орлогын эрсдэлд байнга тооцогдож, голлох байр суурь эзэлдэг ч түүний хэмжээ, цар хүрээг тодорхойлоход хэцүү. Шведэд татварын орлогын сул орон зайн тал хувь нь ямар нэгэн байдлаар сүүдрийн эдийн засагтай хамааралтай буюу татварын орлогын алдагдлын гуравны хоѐр нь жижиг бизнесийн татварын сегментэд төвлөрдөг2. Орон нутагт түгээмэл тархсан энэхүү эрсдэл байгаа үед, татварын агентлагууд статистикийн албатай хамтран ажиллаж хэмжих арга аргачлалаа боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ нь орлогын нарийвчилсан таамаглал гаргах засгийн газрын чадварыг сайжруулж, улмаар сүүдрийн эдийн засгаас шалтгаалсан татварын орлогын эрсдлийг удирдахад тохиромжтой бодлого боловсруулах, захиргааны хариу үйлдэл үзүүлэх зэрэгт асар их ач холбогдолтой.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагаас (ЭЗХАХБ ) сүүдрийн эдийн засгийн тархалт болон огт судлагдаагүй эдийн засгийн цар хүрээг хэмжих аргачлалыг сайжруулахад туслах гарын авлагыг засгийн газар, статистикийн газруудад зориулан хэвлэсэн.

 

Дэлгэрэнгүй материалыг доорх холбоос дээр дарж татан авна уу.

Сүүдрийн Эдийн засгийг удирдах