Байгалийн нөөц, баялгийг удирдах нь

May 18, 2011 · Нийтэлсэн: · 1 Сэтгэгдэл   Post to Twitter

БАЙГАЛИЙН НӨӨЦ, БАЯЛГИЙГ УДИРДАХАД ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ОУВС-ГИЙН ИТГЭЛЦЛИЙН САНГИЙН САНАЛ

―Баялгийн хараалын сорилт

Эрдэс баялаг ихтэй хөгжиж буй орнуудын ихэнх нь байгалийн нөөц, баялгийнхаа нөөц бололцоо, Чадавхыг бүрэн ашиглаж мэддэггүйгээс хөгжиж чаддаггүй. Энэ нь голдуу газрын тос, хий, ашигт малтмалын баялагтай орнуудад тохиолддог. Байгалийн баялгаас бий болох томоохон хэмжээний санхүүгийн орон зай нь эдийн засгийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ тухайн улсад ихээхэн хэмжээний төсвийн орлогыг бүрдүүлэх боломжтой байдаг. Ингэснээр боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад чиглэсэн төрийн үйл ажиллагаа, үйлчилгээг санхүүжүүлэх боломжтой болно.

Бодит байдалд Эрдэс баялагтай ихэнх орнуудын хүний хөгжлийн үзүүлэлтүүд нь бага орлоготой ядуу орнуудтай адилхан байна. Үүний гол шалтгаан бол ихэвчлэн

―Баялгийн хараал‖ гэж нэрлэдэг тухайн орнуудын удирдлагууд байгалийн нөөц, Баялгийн урган гардаг институц, бодлогын асуудлуудыг шийдвэрлэхэд гаргадаг алдаа юм. Тухайн улсын удирдлага сул, холбогдох хууль, тогтоомжууд алдаатай, бодлого хангалттай бус байдаг. Удирдлагууд голдуу томоохон, олон улсын Олборлох Үйлдвэрийн (ОҮ) компаниудтай хангалттай бус зохион байгуулалтын үндсэн дээр хамтран ажилладаг. Мөн ихэвчлэн засаглалын орчин бүрэн төгөлдөр бус, байгалийн нөөц, баялагтай холбоотой асуудлуудыг нууцаар шийдвэрлэх хандлагатай байдаг.

Үүнээс болж тухайн улс орнууд нөөц, баялгийнхаа бодит үнэ цэнэ, төлбөрийг авч чаддаггүйгээс гадна хүссэн ашгаа хүртэхийн оронд зөвхөн зарцуулсан хөлсөө л авдаг байна. Тухайн улс орнууд ―Баялгийн хараал‖-аас зугтааж эсвэл зайлсхийж чадах бөгөөд Чадавхыг бэхжүүлэхэд тусалснаар энэ үр дүнд хүрэх боломжтой юм. Чадавхыг бэхжүүлэх нь институциудыг хөгжүүлэхэд ихээхэн хэмжээний туршлагыг бий болгохоос гадна эдийн засгийн бодлогын асуудлуудыг шийдвэрлэхэд сайн туршлага бүхий арга замуудыг нээж өгнө.

Байгалийн нөөц, баялагтай уялдсан засаглалын асуудлуудыг хариуцлагын тогтолцоог сайжруулж, бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнгийн ил тод байдлыг нэмэгдүүлснээр шийдвэрлэх боломжтой юм. Улс орныхоо ―Баялгийн хараал‖-аас зайлсхийх Чадавхыг бэхжүүлэх хүчин чармайлт гаргаснаар хөгжлийн томоохон ашиг тусыг хүртэхээс гадна Мянганы Хөгжлийн Зорилго-д хүрэх түлхэц болно. Мөн байгалийн нөөц, Баялгийн ашиглалт илүү тогтвортой, аюулгүй, нийгмийн хариуцлага өндөртэй болсноор дэлхий нийтэд үзүүлэх ашигтай үр нөлөө улам их байх болно.

 

Дэлгэрэнгүй материалыг доорх холбоос дээр дарж татан авна уу.

Байгалын нөөц баялгийг удирдах нь