ТАТВАРЫН БОДЛОГО БА УДИРДЛАГА

ГАРААНЫ ЭХЭН ДЭХ “ТАТВАРЫН БОДЛОГО БА

УДИРДЛАГА” – СЭДЭВЧИЛСЭН ИТГЭЛЦЛИЙН САН

 

–  Төр өөрийн үндсэн хэрэгцээт бараа, үйлчилгээндээ зориулж орлого төвлөрүүлэх үүрэг рольтой байхаас гадна төрийн байгууламжийн үндсэн элементэд ордог шиг сайтар төлөвлөгдөж оновчтой зохион байгуулагдсан татварын тогтолцоо зөвхөн түүний орлого төвлөрүүлэх хувь нэмрээс нь ч илүү өргөн ач тустай гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрдөг.

–  Мянганы хөгжлийн зорилтыг хангахад бодитой хөрөнгө оруулалтууд шаардагддаг. Урьдчилсан тооцооллууд ДНБ-ний 15-22 хувьтай тэнцэх хэмжээний эх үүсвэр хэрэгцээтэйг харуулж байна.

– Хэдийгээр Хөгжлийн албан ѐсны туслалцааны төслүүд хэрэгжих байлаа ч хөгжингүй болоод хөгжиж байгаа дэлхий дахинд нүүрлэсэн санхүүгийн хямралын дараагаар гадаад эх үүсвэр, ялангуяа буцалтгүй тусламжууд орж ирэх нь удааширч магадгүй энэ үед дотоод эх үүсвэрийг дайчлан цуглуулах нь хөрөнгө оруулалтын энэ төвшинд эцсийн найдвар байх болно

– Бага болон дундаас доогуур орлоготой олон улс орон өөрсдийн хөгжлийн төлөө хөгжлийн албан ѐсны тусламжаас ихээхэн хэмжээгээр хараат байна. Түүний зэрэгцээ сүүдрийн эдийн засгийн төвшин албан ѐсны ДНБ-ний гуравны нэг орчим байгаа нь Мянганы хөгжлийн зорилтын хүрэх төвшнөөс хойш татаж байна.

– Орлогын хүчирхэг удирдлага бол дотоод эх үүсвэрийг хөгжил, өсөлтөд ашиглах гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ийм удирдлагатай байвал гадаад тусламжийн хэмжээ буурсан байдаг. Бага болон дундаас доогуур орлоготой улс орнууд тааруухан бодлого сул удирдлагатай байдгаас үргэлж бага татвар цуглуулдаг. Итгэлцлийн сангийн гол зорилго бол бага болон дундаас доогуур орлоготой улс орнуудын урт хугацааны тусламж дэмжлэгээс хараат байдлыг бууруулах явдал юм.

–  Орлогын бодлого болон удирдлагаа сайжруулах тодорхой шаардлага улс орнуудад байгаа ба ОУВС гишүүн орнууддаа дээрх техникийн туслалцааг эртнээс хангаж ирсэн билээ. Итгэлцлийн сан бол тэрхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангахад зориулагдсан юм.

–  Тогтвортой орлогын тогтолцоог бүрдүүлэх есөн модулийг шаардлагатай салбаруудад чиглүүлнэ. Хэрэгцээтэй гэж үзвэл тусдаа болон жижиг багцуудаар эсхүл тэдгээрийг нэгтгэсэн байдлаар дараалсан хөтөлбөрүүдийг нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжиж байгаа хандивлагчдын хөтөлбөрүүдтэй хамт хэрэгжүүлэх болно

–  Дэлхий нийтийн хэмжээний сэдэвчилсэн итгэлцлийн сангийн эхний үе шат 5 жил байх ба техникийн туслалцаа болгож нэг бүсэд 30,0 сая ам. долларыг дунджаар бага болон дундаас доогуур орлоготой 15 улс оронд хуваарилсан байна.

–  Хөрөнгө нь ОУВС-ын нээсэн хандивлагч улс орнуудын итгэлцлийн дэд дансанд захирагдах ба хандивлагчдын төлөөлөл болон ОУВС-ын ажилтнуудаас бүрдсэн удирдах зөвлөл шийдвэр гаргана.

Гарц болон хүрэх үр дүнгийн хүрээг төсөл тус бүр гол зорилтууддаа хэрхэн хүрч байгааг үр дүнтэй хянах байдлаар сайжруулна

Нөхцөл байдал ба Үндэслэл

А.Татварын тогтолцооны шинэчлэлээр хөгжлийн асуудлыг урагшлуулах

1. Үр ашигтай татварын тогтолцоо бол хүчирхэг төрийн үндсэн чиг үүрэг мөн. Төр өөрийн үндсэн хэрэгцээт бараа, үйлчилгээндээ зориулж орлого төвлөрүүлэх үүрэг рольтой байхаас гадна сайтар төлөвлөгдөж оновчтой зохион байгуулагдсан татварын тогтолцоо зөвхөн түүний орлого төвлөрүүлэх хувь нэмрээс нь ч илүү өргөн ач тустай гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрдөг.1 Энэ бол эдийн засгийн тогтвортой өсөлтийг тулж түших хэрэгцээт чухал үндэс сууриудын нэг нь юм. ü Энэ нь оролцоог өргөжүүлж , татвар төлөлтөөс зайлсхийх байдлыг бууруулах замаар эдийн засгийг албан хэлбэрт /хууль ѐсны/ оруулахад тустай ü Энэ нь олон хөгжиж байгаа эдийн засгууд дахь өсөлт болон ажил эрхлэлтийн хөдөлгүүр нь болсон жижиг дунд бизнесийн салбарын өсөлтийг бий болгоход тусалдаг ü Энэ бол нийгмийн түншлэлийг дэмжих нийгмийн зөвшилцлийн гэрээний нэг хэсэг ба улс төрийн засаглалыг хэлбэржүүлэхэд тусалдаг.  ü Цаг хугацааны явцад, татвар-ДНБ харьцаа эдийн засгийн тогтвортой өсөлтийн хамт нэмэгдэх нь хөгжиж байгаа улс орнуудад тусламжийн хараат байдлаас салах зам мөр нь болж өгнө

2. Энэ шалтгааны үүднээс 2002 оны Монтерогийн зөвшилцлөөр энэ тусламжийг авахаар итгэмжлэгдсэн хөгжиж байгаа улс орнууд өсөн нэмэгдээд байгаа олон улсын хөгжлийн тусламжийн хариуд үр дүнтэй, үр ашиг бүхий, ил тод, хариуцлагатай татварын тогтолцоог бий болгохоор харилцан зөвшилцсөн.

Монтерогийн хэрэгжилтийг дагаж мөрдөх тухай 2008 оны Дохагийн тунхаглалаар татварын шинэчлэлийн хамтаар макро эдийн засгийн бодлогуудыг сайжруулж дотоод нөөц эх үүсвэрийг дайчлах санаачилгыг мөн баталсан байна.

3. Мянганы хөгжлийн зорилтыг хангахад бодитой хөрөнгө оруулалтууд шаардагддаг.

Хөгжиж байгаа дэлхий ертөнцөд мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх дэлхий нийтийн оролцоог олон улсын нөхөрлөл бүрдүүлжээ. 2 Мянганы хөгжлийн 8 зорилт болох -туйлын ядуурлыг 2 дахин бууруулахаас эхлээд ХВДХ/ ДОХ –ын тархалтыг зогсоох хүртэл, мөн 2015 он гэхэд бүх нийтээр бага боловсрол эзэмших- эдийн засгийн хөгжлийн үндсэн сууриудыг бүрдүүлж ядуурлыг бууруулах асуудал багтсан. Үүнд ДНБ-ний 15-22 хувьтай тэнцэх нөөц хэрэгтэй байгааг урьдчилсан тооцоо харуулж байна. Хэдийгээр хөгжлийн албан ѐсны туслалцааны төслүүд хэрэгжих байлаа ч дотоод эх үүсвэрийг дайчлан цуглуулах нь хөрөнгө оруулалтын энэ төвшинд чухал байх болно

4. Хөгжлийн төлөө болоод зээл тусламжийн хараат байдлыг бууруулахын тулд дотоод нөөц эх үүсвэрээ дайчлахыг гол болгож байгаа нь хөгжиж байгаа нь улс орнуудын татварын тогтолцоог бэхжүүлж байна. Бага болон дундаас доогуур улс орнуудын 90 нь бүрэн мэдээлэл ирүүлснээс тэн хагас нь татварын орлого цуглуулалтын хагас гүйцэтгэлтэй мэдээнээс харагдаж байна. Энэ бүлэг улс орнуудын гуравны нэг нь хөгжлийн албан ѐсны тусламжийн тогтвортой өндөр төвшинтэй, дөрөвний нэг нь хөгжлийн албан ѐсны тусламжийн тогтвортой боломжийн төвшинтэй ч орлогын сул төвлөрүүлэлттэй байна

Хөгжлийн төлөө төлөх татвар цуглуулалттай холбоотой асуудлаар Норвегийн Гадаад хэргийн яамнаас хийсэн саяхны судалгааны тайлангаас үзвэл бага орлоготой орнуудын сүүдрийн эдийн засаг нь ДНБ-ний гуравны нэг орчим байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын хөрөнгийн буцаан таталт болон татвараас зайлсхийснээс үүссэн орлогын алдагдал мянганы хөгжлийн зорилтыг хангахад хүрэлцээтэй хэмжээний мөнгөнөөс ч их байж болохыг харуулжээ3

5. Дотооддоо төвлөрүүлсэн нөөцийн өсөлт нь улс орнуудад эдийн засгийн болон хөгжлийн тулгамдсан асуудлуудад чиглэгдсэн бодлогоо уян хатан байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх боломж олгох болно. Энэхүү чиг шугам нь хувирч өөрчлөгдөж болох гадаад мөнгөн урсгалаас хамааралтай байдлыг бууруулж, улс орнуудын өөрсдийн бодлогын нөөц болон хөгжлийн эзэмших эрхийг нь нэмэгдүүлдэг.

6. Ач холбогдол бүхий үр ашигтай, шударга бөгөөд тогтвортой татварын тогтолцоо нь өсөлт хөгжил, ядуурлыг бууруулах болон сайн засаглалыг баталгаажуулдаг гэдгийн Европын холбооны 2010 онд гаргасан Татвар ба Хөгжил4д онцлон тэмдэглэжээ. Энэ нь хөгжиж байгаа улс орнуудын татварын тогтолцоог загварчилж байгаа техникийн туслалцаанд анхаарлаа чухлаар хандуулж, энэ талбар дахь хандивлагч хоорондын чиг хандлагууд тууштай байх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

B. Татвараас зайлсхийхийн уршиг ба хууль бус зарцуулалт

7. Татвараас зайлсхийх болон хил хязгаар даван зугтахаас үүдэлтэй үндэсний татварын суурийн элэгдлийг шударгаар засаж тохируулах нь сэдэвчилсэн итгэлцлийн сангийн анхаарлаа чиглүүлэх асуудал юм.

Энэ бол сайн засаглал болон МХЗ-д хүрэх явдлыг урагшлуулах зорилгоор үр ашигтай шударга орлогын дайчилгааг дэмжих тухай ОУВС-ийн эртнээс онцолж байгаа байр суурь юм.

8. Татвараас зайлс хийлт болон зүй бус зарцуулалтаас болж улс орнуудад үлэмж хэмжээний хохирлыг учруулдаг.

Улс орнууд төсвийн нөөцөө төрийн үндсэн үйлчилгээ болон хөгжлийн өргөн хэрэгцээнд зориулахад нь их сөрөг үр дагаврыг авчирдаг.

Үр ашиггүй татварын удирдлага болон татвараас шууд зайлсхийх зэргээс болж ихээхэн хэмжээний орлогууд хилийн чанадад гараад байгааг мэдсэнээр олон нийтийн хандлагыг сулруулдаг байна.

9. Анхаарал татсан энэ бүх зүйлс нь татварын бодлого болон удирдлагын сэдэвчилсэн итгэлцлийн сангийн стратегийг сулруулж байдаг. Бодлого, хууль тогтоомж болон удирдлага зэрэг татварын тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд чиглүүлж татварын хууль дүрмийг сайн дураар дагаж мөрдөх явдлыг нэмэгдүүлэх болон үр дүнтэй албадлагыг тэнцвэртэй арга замаар бий болгох орчинг бүрдүүлэх, зүй бусаар хөрөнгөө зугтаалгах хор уршигтай асуудлыг шийдвэрлэхэд итгэлцлийн сан хувь нэмрээ оруулах болно. Илүү тодорхой зүйлийг дараа модулиуд хэсэг дээр илүү дэлгэрэнгүй хэлэлцсэн байгаа:

– Модуль 3 татварын бодлогын орчинг зохицуулна. Үр ашигтай татварын хүрээг тогтоох буюу бүсийн татварын зохицуулалтаар дамжуулан татвараас зайлсхийх байдлыг бууруулах, үнэ шилжүүлэх, хөрөнгийн нимгэрэх дүрэм ,хилийн чанад дахь бүтцүүд болон бусад хор уршигтай практикууд зэрэг татвараас зугтаах нийтлэг аргуудтай тэмцэх тусгай бодлого боловсруулахад нь итгэлцлийн сан зөвлөгөө өгөх болно. ОУВС-ын глобал хүрээ нь тухайлбал, шинэ болоод одоогийн татварын практикууд болон хор уршигтай муу практикийн эсрэг ямар бодлого хэрэгжих, харин ямар нь хэрэгжиж болдоггүй вэ гэдэг талаарх мэдлэгийг бий болгоход ашиг тустай.

– Модуль 5, 6 болон 7 сөрөг үр дагавартай татварын практикуудын эсрэг зөвлөмж болгосон орлогын бодлогуудыг үр ашигтай удирдаж чадах удирдлагын хүрээг тогтооход гол үүрэгтэй байх болно. Ялангуяа, ОУВС сүүлийн жилүүдэд, татвар төлөгчдийг хэмжээний хувьд сегментчилэх, түүнээс гадна сегмент бүрийг онцлог үйлчилгээ болон албадлага шаардлагатай байдлаар нь анхаарал хандуулах боломжтой байдлаар үйл ажиллагааны удирдлагын урсгал дахь татварын чиг үүргүүдийг логиктойгоор зохион байгуулж болно гэдгийг олж илрүүлсэн. Томоохон татвар төлөгчтэй харилцдаг татварын албад одоогийн төвшиндөө хэвийн ажиллана. Дунд хэмжээний татвар төлөгчтэй харилцдаг албад татвараас зайлсхийх байдалд хүргэх илүү тодорхойлогдож, зохицуулагдсан хамгийн эмзэг эх үүсвэрээс дараагийн хууль бус зарцуулалт хийсэн эсэхийг шалгана

– Модуль 9 нь татвараас зайлс хийлт болон хууль бус зарцуулалттай тэмцэхэд дэмжлэг болно. Ажилтнуудтай холбоотой авилгыг устгах нь нилээд хэцүү бөгөөд татварын тогтолцооны нээлттэй орчин бүрдүүлэх, парламентад тогтмол тайлан хүргүүлж татварын үйл ажиллагааны талаар мэдээлэл хэвлэн нийтлэх, сайтар төлөвлөж хийсэн боловсон хүчин элсүүлэх үйл явцууд болон сайн дотоод хяналт сургалт дадлага зэрэг нь бүгд сайн татварын тогтолцооны салшгүй чухал хэсгүүд юм. Итгэлцлийн сан энэхүү нэгдсэн модулиар энэ бүх чиглэлд тууштай хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай болох бөгөөд бусад хандивлагч болон нийлүүлэгчдийн дэмжлэгтэйгээр хийгдэх хэрэгжүүлэлтийн үйл явцад хамтран ажиллах болно.

10. ОУВС-аас хэрэгжүүлсэн татварын бодлого ба удирдлага техникийн туслалцаа үргэлж улс орон доторх нэгдмэл уялдаа холбоонд чиглэгдэж, татварын дүрэм журмыг дагаж мөрдүүлэх зорилгоор мэдээлэл хуваалцах системтэй байдлыг дэмждэг билээ. Түүнчлэн үр ашигтай хууль

тогтоомж, дүрэм журмууд гаргаж зөвлөмж болгосон чиг хандлагын дагуу зайлшгүй хэрэгжүүлэхээр байвал модулиуд засгийн газруудыг зөвлөмж, туслалцаагаар хангадаг.

 

Дэлгэрэнгүй материалыг доорх холбоос дээр дарж татан авна уу.

Татварын бодлого ба удирдлага