ОУВС-гаас Танзани улсын эдийн засагт хийсэн дүгнэлт

May 15, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Танзани улсын эдийн засаг нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамааралтай байдгаараа манай улстай төстэй юм. Энэ утгаараа Олон улсын Валютын сан (ОУВС)-гаас тус улсын эдийн засагт хийсэн дүгнэлт сонирхол татаж байна.

Дүгнэлтэд ашигт малтмалын экспорт өсөх тусам Танзани улс төсвийн бодлогодоо анхаарал хандуулах хэрэгтэйг онцолжээ. Танзани улс уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт хийснээр экспортын хэмжээ нэмэгдэж, Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд дэлхий дахины санхүүгийн хямралын нөлөөг тус улс харьцангуй хохирол багатайгаар давж гарсан байна. Гэвч Танзани улсын хүн амын гуравны нэг нь ядууралд хамрагдсан бөгөөд улсын дотоодын эдийн засаг гадны зээл, тусламжаас хараат байгааг тэмдэглэжээ.

Энэхүү холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг сонирхон үзнэ үү. http://www.imf.org/external/pubs/ft/survey/so/2011/car051111a.htm