Япон Улсын Засгийн газрын 2011 оны төсвийн тухай

МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

2011.03.31                                                                                                                                                           Токио хот

Дугаар № 11/02

 

Япон Улсын Засеийн газрын

2011 оны төсвийн тухай

 

Японы Засгийн газар 2011 оны төсвийн төсөлд өгөх яамдын санапыг нэгтгэн, нэгдсэн төсвийн төслийг 3 дугаар сарын 1-ний өдөр эрх баригч АН-ын гишүүд олонхи болох Парламентын Төлөөлөгчдийн танхимын хуралдаанаар 295 гишүүний саналаар батлууулж, Зөвлөхүүдийн Танхимд шилжүүлсэн. АН-ын дарга асан И.Озава-г намаас нь түр түдгэлзүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн АН-ын 16 гишүүн төсөв батлахад оролцоогүй юм. Үндсэн хуульд заасны дагуу Төлөөлөгчдийн танхим төсвийн төслийг хүлээж авсан тохиолдолд Зөвлөхүүдийн танхим батлалгүйгээр буцаасан ч төсвийн хууль хүчин төгөлдөр болох тул эрх баригчдын төсөв батлагдах нь тодорхой байсан. Гэхдээ чуулганы хуралдаанд Засгийн Газраас хөрөнгийн эх үүсвэр талын эрх зүйн баримт бичиг болох “Засгийн газрын үнэт цаасны тухай хууль”-ийн төслийг оруулж ирээгүй нь сөрөг хүчнийг бухимдуулахад хүргэжээ. Энэхүү улсын төсвийн холбогдох хууль (Засгийн газрын бондын тухай хууль) нь Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 2/3-ын саналаар сая хүчин төгөлдөр болдог тул ЯКН-аас тавьсан нөхцлийг АН хүлээж авснаар энэхүү хууль батлагдан Кан-ын Засгийн газрыг хүнд байдлаас гаргасан.

Төсвийн нэгдсэн тэнцэлд өгөх саналаа яамдууд сайдын зөвлөлөөрөө хэлэлцэзд нэгтгэж өгдөг уламжлалтай ч өмнөх жилээс эхлэн яамдын төсвийн төслийн саналыг Засгийн газар, Парламентаас бүрдсэн ажлын хэсэг дахин хянаж, төсвөөр гүйцэтгэх ажил, төслийг нэг бүрчлэн авч хэлэлцэн үнэлгээ өгдөг болсон.

Тухайн санхүүгийн жилийн туршид эхний болон сүүлийн хагаст тус тус төсвийн тодотгол хийдэг уламжлалтай боловч энэ жилийн хувьд Зүүн Японы гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажлыг түргэвчлэх үүднээс төсвийн төслийг хэлэлцэн батлагдмагц дараагийн тодотголын асуудлыг Засгийн газраас Парламентад оруулна гэдгээ мэдэгдэв.

Ашиглвсан материал: Японы твсвийн твслийн тайлан-2010, СЯ-ны төсвийн талаархи таншщуулеа, Засгийн газрын бонд ба төсвийн дарамт илтгэп, Никкей шимбун

рд.1

Жилийн бүрийн төсөв нь еврийн нэртэй. уриатай байдаг ба энэ оны төсвийг “Цовоо сэргэлэн Японыг буцааж бий болгох төсев11 хэмээн нэрлэсэн бөгеө& төсвийн гол 5 онцлогийг нэрлэвэл:

  1. Төсвийг чухал салбарт зарцуулах,
  2. Ашиггүй зардлыг багасгах,
  3. Орон нутгийн хараат бус байдлыг бий болгох,
  4. Хүухэд, ажиллах хүчнийг бэлтгэх,
  5. Санхүүгийн сахилга батыг хангах.

1 дугээр онилогийн хуеьд:

  1. Нийгмийн даатгалын төлбөрт улсаас гаргах зардлыг 5.3%, шинжлэх ухааны судалгааны зардалд өгөх татаасыг 3%-аар нэмэгдүүлэх.
  2. Цахилгаан машины үйлдвэрлэлд зориулж 267 тэрбум иөн, шинээр ажлын байр бэлтгэхэд 628 тэрбум иенийг олгох.
  3. Нийтийн барилга байгууламжын зардлыг 5%-аар багасгах.
  4. Аж ахуйн нэгжийн татварыг 5%-аар бууруулах.

2 дугаар онилоаийн хувьд:

  1. Төсвийн нийт зардлыг 300 тэрбум иенээр бууруулах.
  2. Упсын төсвөөс ‘Төрийн сан”-д татах хөрөнгийг 1.4 их наяд иенээр бууруулах.

3 дугаао онилогийн хуеьд:

  1. Шаардлагагүй татаасыг зогсоох:
  2. Орон нутагт 5.1 их наяд иенийн татварын орлогыг үлдээх.

4 дугээо онилогийн хувьд:

  1. Шинээр төгсөгчдийг ажлын байраар хангахад 120 тэрбум иен гаргах.
    1. 3 хүртэлх насны хүүхдэд 20.0 мянга, 3 наснаас дунд сургууль төгсөх хүртзлх хүүхдүүдзд 13.0 мянган иенийн тэтгэлэг өгөх.
    2. HTLV-1 вирусаас хамгаалахад 1.0 тэрбум иен гаргах.

5 дугаао онцлогийн хувьд:

1. Төсвийн зардлыг 71 их наяд иенээс, эх үүсвэр болгон гаргах Засгийн газрын үнэт цаасыг 44 их наяд иенээс давуулахгүй байх зарчмыг баримтлана.

Ашигпасан матөриал: Японы төсвийн төспийн тайлан-2010, СЯ-ны төсвийн талаархи танилцуулга, Засаийн  зазрын бонд ба төсвийн дарамт иптгэл, Никкөй шимбун

рд-2

 

Зардлын төсөв                                                           /100 сая иенээр/

 

Гол зардлууд 2010 он 2011 он Зөрүү Өсөлт / бууралт
Нийгмийн халамжгай холбоотой зардал 272,686 287,079 14,393 5.30%
Боловсрол, соёл, шинжлэх ухааны зардал 55,872 55,100 ▲772 ▲1.4%
Тэтгэвэр, тэтгэлэг 7,144 6,434 А710 ▲9.9%
Батлан хамгаалах зардал 47,903 47,752 ▲151 0.30%
Нийтийн байгууламж, үйлчилгээтэй холбоотой зардал 57,731 49,743 А7.987 ▲ 13.8%
Эдийн       эасгийн хамтын ажиллагааны эардал 5,822 5,298 ▲524 ▲9.0%
ХАЁТ-ын зардал 6,187 5,727 ▲460 ▲7.4%
(Теслийн too) 19,037 19,300 (+260) -1%
Жижиг дунд үйлдвэртэй холбоотой зардал 1,911 1,969 58 3.00%
Эрчим     хүчний бодлоготой холбоотой зардал 8,420 8,559 139 1.70%
Хүнсний   тогтвортой хангалтын зардал 11,612 11,587 ▲25 ▲0.2%
Бусад 51.943 55,660 3,717 7.20%
Эдийн засгийн хямрал, бүс нутгийн хөгжилтэй холбоотой нөөцийн сан 10,000 8,100 ▲1,900 ▲19.0%
Нөөцийн сан 3,500 3,500 - -
Нийт зардал 709,319 708,625 ▲694 ▲0.1%
Орон нутгийн татаас 174,777 167,845 ▲6,932 ▲4.0%

Тайлбар. Зардлаас үнэт цаасны зардал, нөөцийн болон нэмэгдэл тохируулгын зардлуудыг хасаж гаргасан болно.

Ашигласан матөриал: Японы твсвийн теслийн твйлан-2010, СЯ-ны төсвийн талаврхи танилцуулза, Засгийн вазрын бонд ба төсвийн дараит илтгэп, Никкөй шимбун

д.З

Шинэ Засгийн газрын сонгогчидтой байгуулсан гэрээнд заасан гол заалтуудын хэрэгжилт

ДҮГНЭЛТ:

  1. АН-ын Засгийн газраас 2 дахь жилдээ төсвөө Парламентаар оруулж байна. Өмнөх жилтэй харьцуулбал дотоодын улс төр, нийгэм эдийн засгийн хүндхэн цаг үед батлууллаа. АН төсөв боловсруулахдаа эдийн засгийн бодлогоо эргэн харж, хүндээ болон нийгэмдээ чиглэсэн эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхээр амалсан амлалтаа хэрэгжүүлэхэд илүү анхаарчээ.
  2. Ихээхэн урт хугацааг туулсан төсвийн төсөл нь ийнхүү батлагдан мөрдөгдөх авч Зүүн Японы гамшгийн уршгийг арилгах, сэргээн босгоход цаашид ихээхэн хэмжээний хөрөнгө дутагдах төлөвтэй байна. Иймээс төсвийн шинэ эх үүсвэр хайх шаардлагатай тулгарах нь зайлшгүй бөгөөд төсвийн төсөлд тусгасан зардлыг багасгах, Засгийн газрын үнэт цаасыг аль болох багасгах гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болно гэж үзэж байна. 1985 оноос

 

Ашигпасан материап: Японы төсвийн теслийн тайпан-2010, СЯ-ны твсвийн тапаарки танилцуулга, Засгийн газрын бонд ба төсвийн дарамт илтаэл, Никкөй шимбун

эхлэн гаргасан засгийн газрын үнэт цаас 2010 оны эцэс гэхэд нийт дүнгээрээ 630 их наяд иен даваад байгаа ба 2011 онд ч энэ хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.

3. Засгийн газар төсвийн төсөл боловсруулахдаа нийгмийн халамжийн асуудалд анхаарлаа хандуулж, амьжиргааны дундаж түвшинг шинэчлэн тогтооход анхаарч ирсэнхэдий ч цаашид гамшигт нэрвэгдсэн орон нутгийг сэргээн босгох, орлогын эх үүсвэр бий болгох, ажилгүйдлийг багасгах гэх зэрэг төлөвлөгдөөгүй ихээхэн ажлыг амжуулах шаардлагатай тулгарав.

 

БЭЛТГЭСЭН:  ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЗӨВЛӨХ Д.БАТЖАРГАЛ

 

 

Ашигласан материал: Японы төсвийн төслийн тайлан-2010, СЯ-ны төсвийн тапаархи танилцуулга, Засгийн газрын бонд ба төсвийн дарамт илтгэл, Нишй шимбун

рд.6