Хөгжиж буй орнуудад орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын тайлан

Бэлтгэсэн Ноён Чой, Ноён Лее, Ноён Перейра (Бэлтгэл ажил)

Гүйцэтгэх зөвлөлийн хурал 2011.03.02

Дээд түвшинд хүчтэй, тогтвортой улстөрийн үзэл бодолтой байх, чадварлаг татварын алба, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц. Энэ бүгдийн тусламжтайгаар хамгийн бага орлоготой байгаа орнууд зарлагын их хэмжээний хэрэгцээгээ хангах нэмэлт орлогыг бүрдүүлнэ.Энгийн, ойлгомжтой татварын хууль, чадварлаг  удирдлага, гүйцэтгэх ажилтнуудтай татварын болон гаалийн албатай байх нь орлого нэмэгдүүлэхэд туйлын чухал.

Хөгжиж байгаа орнуудад “татварын удирдлага бол татварын бодлого юм” гэсэн ойлголт байдаг ба энэ нь орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд учрах гол эрсдэл  нь системдээ болон хуульд биш, алба үүргээ гүйцэтгэх болон хуулийг албадан хэрэгжүүлэх ажиллагаанд байгаа гэсэн үг юм.Иймд тогтвортой улстөрийн бодлоготой байх, авилгыг таслан зогсоох, татварын удирдлагын шинэчлэлт хийхэд анхаарлаа хандлуулах хэрэгтэй байна.

Бид татварын системийг үнэлэхдээ зарлагын санхүүжилтийг авч үзэх нь шудрага ёсонд нийцнэ.Татварын системийн өсөн нэмэгдэх шинж чанар нь татварын тэгш бус байдлыг бууруулахад төдийлөн үр дүнтэй биш.  Татварыг тодорхой түвшнээс дээш өсгөн нэмэгдүүлэх нь эдийн засагт гажуудал гарган, татвараас зайлсхийх нөхцөл бүрдүүлж орлогын суурийг багасгана. Иймээс орлогыг дахин хуваарилах зорилготой татварын системийн зарцуулалтын гол үүрэг нь орлогыг үр ашигтайгаар тодорхой түвшинг хүртэл нэмэгдүүлэх явдал юм.Энэ нөхцөл байдлын дагуу татварын зарцуулалтад олон нийт хяналт тавих, татварын зарцуулалтад хийх дүн шинжилгээг илүү өргөн хүрээгээр, тогтмол хийх хэрэгтэй. Татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх , оновчтой зүйлд мөнгөө зарцуулах зэргээр зарлагын мөн чанар, менежментийг  сайжруулах хүчин чармайлтууд  гарч байгааг бид  харж байна.

Татварын засаглалтай байж, хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар илүү өргөн хүрээтэй төрийн байгуулалтыг бий болгоход   чухал хувь нэмэр оруулна. Зарим байгалийн нөөцөөр баян орны засгийн газрууд орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд илүү орлого төвлөрүүлэх чадварлаг төрийн байгууллагууд үүсгэн бий болгоход бусад оронтой харьцуулахад бага анхаарал хандуулж байна. Үр дүнд нь  асуудал эзэнгүйдэж, хүмүүс засгийн газартаа итгэх итгэл нь алдарч байгаа юм. Иймээс татвар нь зөвхөн орлогыг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх төдийгүй 73 дугаарт дурьдсаны дагуу сайн төрийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Үүний дагуу байгалийн нөөцөөр баян орнуудын хувьд “Хавсралт 7.байгалийн нөөцийн татвар.” –т зааснаас илүү татварын зарчмуудыг нарийвчлан боловсруулахыг дэмжиж байна. Мөн Олборлох Салбарын Ил тод Байдлын санаачлага –ыг ашиглаж, засаглал, бүртгэл тооцоог сайжруулах явдлыг дэмжиж байна.

ЭЗХАХБ-ын татварын үр ашгийн судалгаагаар өсөлтөд хамгийн бага хор нөлөө үзүүлэх татвар бол хөрөнгийн татвар бөгөөд удаах байранд хэрэглээний албан татвар, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар орж байна.  Хөгжиж байгаа оронд хамгийн тохиромжтой татварыг тогтолцоог бүрдүүлэхэд ямар дарааллаар, ямар түвшнээр татваруудыг бий болгох вэ? Татварын онол нь бодит байдалтай хэрхэн нийцэж байгааг илүү сайн ойлгох сонирхолтой байна. Хөрөнгийн татварын үр ашигтай байдал нь хөрөнгө эзэмших эрхийг баталгаажуулахад оршино.Хөрөнгийн эзэмших эрх нь хөгжлийг бий болгох урьдач нөхцөл гэж үздэг. Дунд хугацаанаас урт хугацаанд өсөлтийг бий болгох, орлогыг нэмэгдүүлэхэд кадастрыг бий болгон бэхжүүлэх чухал ба энэ нь хөгжиж байгаа орнуудын улстөрийн уур амьсгал, нөхцөл байдлаас шалтгаалдаг.

Гаалийн  болон дотоодын татварын албадын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэргээр орлогын байгууллагуудыг нэгдэж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.Мөн орлогын албад дотроо удирдах болон гүйцэтгэх үүргийг тусгаарласнаар үнэлгээ, мониторинг, хяналтаар хангах нөхцөл бүрдэнэ гэж итгэж байна. Удирдах үйл ажиллагаа оновчтой бол албаны шинэчлэлтийн үйл явцыг хялбаршуулахын зэрэгцээ дунд болон урт хугацааны бодлогыг үр ашигтайгаар хэрэгжүүлдэг. Түүнчлэн хөгжиж байгаа орнуудын хувьд Орлогын албад оновчтой байх нь татварын албаны хязгаарлагдмал нөөцийг оновчтой хуваарилахад тустай.Тухайлбал Номхон далайн орлого багатай орнууд.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль оновчтой болгох, түүний хэрэгжилтийг хангах нь орлогын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Номхон далайн орлого багатай орнуудын туршлагаар, дэлхийн нийтийн хямралын үеэр дотоодын бараа үйлчилгээний гадаад эрэлт буурснаар санхүүгийн болон  гадаад асуудлуудыг бий болголоо.Иймээс одоо байгаа туршлагад тулгуурлан НӨАТ нилээд өндөр босготой, нэг хувь хэмжээтэй, өргөн суурьтай байхыг дэмжиж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, хяналт шалгалт зэрэг нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар Сангийн техник туслалцаа үзүүлэхийг дэмжиж байна.

Хос орлогын татварын систем нь хөдөлмөрийн орлогод өсөн нэмэгдэх хувь хэмжээгээр, хөрөнгийн ба хөрөнгө борлуулсны орлогод бага, тогтмол хувь хэмжээгээр ногдуулдагийн давуу тал нь татварын суурийг өргөтгөдөг явдал юм.Гэвч энэ нь жижиг компаниудад ихээхэн сөрөг үр дагавартай, ялангуяа нөхөрлөлийн хувьд. Тэд хөдөлмөрийн орлогыг хөрөнгийн ба хөрөнгө борлуулсны орлогод шилжүүлдэг байна.Хэрэв жижиг компаниудын хөрөнгийн ба хөрөнгө борлуулсны орлогыг шалгуур үзүүлэлт тогтоох замаар тодорхойлох арга бий бол хөгжиж байгаа орнуудад хос орлогын татварыг зөвлөмөөр байна.

Иймд хос татварыг боловсронгуй болгох, илүү өргөн хүрээнд ашиглахыг бид дэмжиж байна.

Бид агаарын бохирдлын татвар нь ихээхэн ирээдүйтэй гэж үзэж байгаа боловч хөгжиж байгаа орнуудад хэрэгжүүлэх боломж, улстөрийн хүсэл зоригоос шалтгаалах зүйл гэж үзэж байна. Агаарын бохирдлын татвар нь орлого нэмэгдүүлэхээс илүүтэй урт хугацааны бүтцийн шинэчлэлтийг дэмжсэн татвар юм. Тиймээс агаарын бохирдлын татварыг хүчингүй болгох ёсгүй гэж үзэж байна

Өндөр хөгжилтэй болон хөгжиж  буй орнуудын хоорондох олон улсын хамтын ажиллагаа нь орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой. Хөгжиж буй орнууд болон өндөр хөгжилтэй орнууд урт хугацаанд тогтвортойгоор бие биеэ танин мэдэж,

харилцан бие биедээ хүндэтгэлтэй харилцсанаар амжилттайгаар хамтран ажиллах болно.

Орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Энэ нь өндөр хөгжилтэй ч бай, хөгжиж буй орны хувьд ялгаагүй асуудал билээ.Зөвхөн тусгайлсан нэг орны техник туслалцаанаас илүүтэй Сангийн хөтөлбөр дэх орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх талаар хоёр талт, олон талт хяналттай хүсэлтийг илүүтэй дэмжинэ.