Хөгжиж байгаа орнуудын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх нь

ХААНААС: Хозюнг Лее ба Бенжамин Переэра

Хөгжиж байгаа орнуудын орлого бүрдүүлэх ажлыг  эрчимжүүлэх нь

ОУВС ын гүйцэтгэх зөвлөл орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэн материалын албан бус орчуулга

Хураангуй. 2011 оны 3 сарын 2-нд Гүйцэтгэх зөвлөл энэ асуудлаар нарийвчлан хэлэлцэж, тулгуур бичиг баримтыг хэвлэх зөвшөөрлийг олгов.Захирлууд нийтдээ ерөнхий зарчим, зөвлөмжүүдийг хүлээн зөвшөөрч, гишүүн орнуудын өвөрмөц нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр зохистой, дэс дараалсан төлөвлөлтийн дагуу реформууд хийх нь зүйтэйг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн Сангаас гишүүн орнууддаа үзүүлж байгаа зөвлөгөө, техник туслалцаа үзүүлэх талаар мэргэжлийн өндөр түшинд ажиллаж байгааг тэд дүгнэж сайшаав.Түүнчлэн хөгжиж байгаа орнууд өөрсдийн  хэрэгцээгээ хангах дотоодын орлогыг бий болгох зорилтыг хангахад нь Сан чухал үүрэгтэй гэдгийг Захирлууд онцлон  тэмдэглээд Сангийн техникийн туслалцаанд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа илэрхийллээ.  Тэргүүлэгчдийн саналыг хавсаргав. Хураангуйг төгсгөв.

АНУ-ын төлөөлөгчдийн тэргүүний зүгээс тулгуур баримт бичиг ач холбогдолтой болсныг сайшаахын зэрэгцээ  “орлого бүрдүүлэлтийг эрчимжүүлэх төлөвлөгөө”-г хийхдээ  нэг хэв, янзаар боловсруулсан арга хандлагыг ашиглах нь хангалтгүй юм гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр улс болгоноор орлогын төлөвлөлтийг хийх, саналын дагуу дахин их хүч чармайлт гаргах хэрэгтэйг тэмдэглэн хэлэв.  Түүнчлэн Иранийн төлөөлөгчдийн тэргүүн тулгуур хандлага нь нэмэлт орлоготой хөгжингүй орнуудад л зориулагдсан байна гэдгийг нэмж хэлсэн. Төлөөлөгчдийн тэргүүн нь татварын реформын хэмжүүрийг улс орны өвөрмөц нөхцөл байдалд тохируулан ашиглах шаардлагатай гэдгийг зөвлөлд санууллаа. Татварын реформын гол зорилго бол засгийн газрын орлогыг нэмэгдүүлэх явдал боловч түүний зарцуулалтад нөлөөлөх нөлөөлөлүүд болон  үр ашигтай байдал, урт хугацааны өсөлтийн үр дагаварыг тооцоолох, энэ тал дээр анхаарахыг захирлууд онцолж байна. Ингэхдээ татварын болон зарлагын системийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Татварын сайн засаглалтай болох, татвар төлөгчид татварын хуулийг сайн дураараа хэрэгжүүлдэг болоход татварын болон зарцуулалт тал хооронд уялдаатай гэдгийг тэмдэглэсэн.Ядуурлын эсрэг нийгмийн хамгаалал, түүний дотор нийгмийн суурь хэрэглээний зарцуулалт үүнд хамаарна.

Хөгжиж байгаа оронд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхдээ тэнцвэрт (татварын орлого ба татварын зарлага) байдлыг анхаарах хэрэгтэй байгааг Египедийн төлөөлөгчдийн тэргүүн хэллээ. Хөгжиж буй олон оронд  орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх чухал үйл явц өрнөж байгааг тэмдэглэв.

Чухал шийдвэрлэх асуудлууд байгаа хэдий боловч нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон хувь хүний орлогын албан татвараар дотоодын орлогыг нэмэгдүүлэх ихээхэн боломж олон оронд байна.Цаашид боломжийг ашиглахын тулд ил тод байдлыг дэмжих, өндөр түвшнийхний хувьд улстөрийн үүрэг, хариуцлагатай байх нь ач холбогдолтой гэдгийг захирлууд тодруулан хэлэв.Дунд хугацааны санхүүгийн ажлын хүрээгээр дамжуулан улсын санхүүгийн менежментийг бэхжүүлэх болон бие даасан байдлыг хүндэтгэх, дэмжих нь эн тэнцүү ач холбогдолтой гэдгийг гишүүн  хүлээн зөвшөөрсөн. Татварын албаар дамжуулан орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх бололцоотой гэдгийг ИБУИНВУ-ын төлөөлөгчдийн тэргүүн онцлон хэлсэн. Гэхдээ хөгжиж буй орнуудын хувьд татварын албыг дайчлан ажиллуулах боломж хязгаарлагдмал байгааг гишүүн тодотгов. Орлогыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой татвар төлөх нийгмийн сэтгэлгээг төлөвшүүлэх, том татвар төлөгчийн албыг бэхжүүлэх нь зүйтэй гэж гишүүн хэллээ. Тулгуур баримт бичигт дурьдагдсан өргөн цар хүрээтэй стратеги нь татвар ба гаалийн бодлого, татвар ба гаалийн  албаны шинэчлэлтээр дамжуулан засгийн газрын орлогыг тоо хэмжээний болон чанарын хувьд тогтвортой нэмэгдүүлэх үндсэн нөхцлөөр хангаж байна гэж захирлууд үзлээ.

Хөгжиж байгаа орнуудын татварын бодлогын гол асуудлуудын талаар өргөн хүрээтэй, дэлгэрэнгүй ярилцлага хийсэн явдалд  захирлуудын зүгээс талархал илэрхийлсэн. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь орлогын үр ашигтай эх үүсвэр гэдэг нь батлагдаж байгааг тэмдэглэв. Татварын хуулийг хэрэгжүүлж, татварын суурийг өргөтгөснөөр цаашид энэ татварын орлогыг нэмэгдүүлэх нөөц бололцоо олон оронд бий. Ираны төлөөлөгчдийн тэргүүний зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвар нь өсөн нэмэгдэх татвар  биш үү гэсэн лавлагаанд энэ татварын ногдуулалтын талаар хийсэн олон тооны судалгаанд үндэслэн ажилтаны зүгээс хариу өглөө.Ираны төлөөлөгчдийн тэргүүн өөрийн туршлагад үндэслэн Нэмэгдсэн өртгийн албан татвар нь урвуу татвар гэсэн хатуу байр суурьтай байсан. Иймээс энэ асуудалтай холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татварын орлого талаас болон ядуурлыг бууруулахын тулд нэмэгдсэн өртгийн албан татварыг хэрэглэх асуудлууд хооронд чухал уялдаа холбоо байгаа эсэхийг шинжилж, тайлбарлах болно.

Зарим орны төлөөлөгчид /Герман, Хятад, Скандинавийн орнууд / хөгжиж буй орнуудын хувьд орлогыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд ил тод байдлыг бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг илэрхийлэв.Зарим орны хувьд хамгийн баян, нөлөө бүхий хэсэг татвараас зугтах, татвар төлөхөөс зайлсхийж, хамгийн бага хувь хэмжээгээр татвар төлж байгааг захирлууд шүүмжлэв.Зөвхөн засгийн газрын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарах бус, татварын системийг илүү ил тод, шудрага болгоход хүчин чармайлт тавих хэрэгтэй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын чөлөөлөлтүүдийг улс улсаар нь авч хэлэлцэх ёстойг Британы төлөөлөгчдийн тэргүүн тэмдэглэв. Улс орны өвөрмөц онцлогод тохирсон чөлөөлөлт байх ёстойг гишүүн зөвшөөрөөд татварын амралтын эсрэг байж, үүнийг үе шаттайгаар арилгах талаар Сангийн гишүүдэд зөвлөв.Татварын чөлөөлөлтүүд болон давуу эрх олгосон татварын гэрээнүүд нь татварын орлого нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд хүндрэл учруулж, татвараас зайлсхийх явдыг бий болгодог. Тогтвортой хөгжлийн стратегитэй уялдуулан урамшууллыг оновчтой, үндэслэл сайтай  болгох, цаг хугацаанаас хамааруулан үе шаттай багасгахад ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэйг тэмдэглэв.Татварын зардал ба үр ашигтай байдлыг тодорхойлох, үнэлгээ өгч ажиллахыг  захирлууд ажлын хэсэгт даалгасан.

Төсөв гадаад худалдааны татварын орлогод тулгуурладаг байсан нь багасч дотоодын татвараар түүнийг нөхөх хандлага бий болж байгаад Захирлууд таатай хандаж байна. Ираны төлөөлөгчдийн тэргүүн ч бас үүнтэй санал нэгтэй байлаа.Хөгжиж байгаа орнуудын хувьд олон улсын татварын үүрэг, ач холбогдол өсч байгааг Захирлууд онцлон тэмдэглэлээ.Хөгжиж байгаа орнуудын бүс нутгийн хамтын ажиллагаа орлого нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд чухал болохыг Францын төлөөлөгчдийн тэргүүн хэллээ.Мэдээлэл харилцан солилцох, бүс нутгаар бүлэг болон ажиллах зэргээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлснээр хөгжиж буй орнуудын татварын бааз суурийг бэхжүүлэх, хамгаалахад туслаж чадна. Хөгжиж  байгаа орнуудад мэдээлэл олж авах талаар илүү их судалгаа шинжилгээ хэрэгтэйг Иран, Германы төлөөлөгчдийн тэргүүнүүд нэмж хэлсэн юм. Түүнчлэн илүү тодорхой, улс орон даяар хийх судалгаа шинжилгээ хэрэгтэйг хоюул тэмдэглэн хэлсэн.Татварын реформын бэлтгэл ажиллагаанд сургалт, семенар, урт хугацааны зөвлөх үйлчилгээ амин чухал гэж үзлээ.Орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд зориулсан Сангийн техник туслалцааг Хятадын болон манай төлөөлөгчдийн тэргүүнүүд илүү дэмжиж байсан.  Орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд зориулсан Сангийн техник туслалцаа ач холбогдол ихтэйг захирлууд тэмдэглээд дэмжсэн юм.

Байгалийн нөөцийн татварын хувьд энэ татвараар орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэхийг зарим орны төлөөлөгчдийн тэргүүнүүд дахин давтан хэлж байсан. Орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэхэд шинэ шалгуур, хэмжүүрүүд тухайлбал “тооцоолсон тогтворжуулалтын сан”-г бий болгох нь чухал үүрэгтэйг ажлын хэсгийн зүгээс нэмж хэллээ.Мөн хөгжиж буй олон орны хувьд байгалийн нөөцийн татвар ил тод, үр ашигтай байхын чухлыг онцлов. Энэ асуудлаар илүү нухацтай ярих боломж олдоно гэж найдаж байгаа юм.