ТӨГРӨГИЙН ХАНШИЙН ЧАНГАРАЛЫН ТӨСВИЙН ОРЛОГОД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨӨЛӨЛ

МУ-ын 2011 батлагдсан төсвийн төлөвлөгөөнд 1 ам.доллар=1320 төгрөг байхаар тооцсон. Гэтэл төгрөгийн чангарал хүчтэй явагдаж, 2011 оны 4 сарын 1-ны байдлаар Монгол банкны албан ханш 1195.32 болоод байна. Иймээс төгрөгийн чангаралын төсвийн орлого бүрдүүлэлтэд үзүүлэх эрсдэлийн нөлөөллийг тооцож, судлах шаардлага гарч байна.

 

Эх сурвалж: www.mongolbank.mn

Төгрөгийн чангаралын улмаас төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөний дүнд гарах өөрчлөлтийг тооцохдоо дараах таамаглалуудыг дэвшүүллээ:

  1. Зөвхөн ханшийн чангаралаас хамаарсан тооцоолол. Өөрөөр хэлбэл, энэхүү тооцоололд ашигт малтмалын үнийн өсөлт зэрэг бусад хүчин зүйлсийг нөлөөллийг оруулаагүй болно.
  2. Улсын төсвийн орлогын бүрэлдэхүүнд багтах ААНОАТ-ын орлогын 60%, импортын барааны НӨАТ, бүх төрлийн онцгой албан татварууд, экспорт импортын гаалийн албан татвар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр, улсын төсвийн хөрөнгөөр  хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр, газрын тосны орлого; Хүний хөгжлийн сангийн болон Орон нутгийн төсвийн орлогын бүрэлдэхүүнд бүрэлдэхүүнд багтах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийн орлогуудад ханшийн өөрчлөлт нөлөөлнө гэж үзсэн.
  3. Ханшийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцохдоо 2010 оны 9 дүгээр сараас хойших Монгол банкны сарын дундаж ханш болон СЭЗБГ-аас гаргасан 2011 оны дундаж ханшийн таамаглалыг ашиглалаа.

 

Хүснэгт 1. Улсын төсвийн орлогод гарах өөрчлөлт


Хүснэгт 2. Хүний хөгжлийн сангийн орлогод гарах өөрчлөлт


Хүснэгт 3. Орон нутгийн төсвийн орлогод гарах өөрчлөлт


Хүснэгт 4. Нийт төсвийн орлогод гарах өөрчлөлт

Дүгнэлт

Хэрэв ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2011 онд дундажаар 1227.12 төгрөг байвал төсвийн нийт орлого батлагдсан төлөвлөгөөнөөс 113.4 тэрбум төгрөгөөр тасрах магдлалтай байна.