Төсвийн мониторинг

March 8, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Төсвийн мониторинг хийхэд  нөлөөлж байгаа сөрөг  хүчин зүйлс

  • Төсөвт тавих иргэдийн хяналтыг бэхжүүлэх тухайлбал, төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын үйл явцад иргэний нийгмийн оролцоо сул
  • Төсвийг хүрэх үр дүн. Хийх ажлын хэмжээгээр батлаж, түүний дагуу тайлагнадаггүй
  • Төсвийн иж бүрэн тоо, мэдээллийг олон нийтэд илүү өргөн хүрээнд хүргэх, төсвийн тодорхой хөтөлбөрийн хүрээнд мониторинг хийх  боломж тааруу
  • Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хуулиудад төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой заалтууд ороогүй
    • Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд төсвийн үйл ажиллагаанаас илүүтэй төсөвт нэгж, байгууллагын удирдлага зохицуулалтыг хэт нарийвчилсан зохицуулсан
    • ТБУСТ хуульд зөвхөн төрийн аудит, хяналт шалгалт хийх заалтууд байдаг
    • Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвийн үйл явцад иргэдийг оролцуулах, ил тод байдлыг хангах  байдал хуульчлагдаагүй
  • Жилийн төсвийн төсөл хэлэлцэх, батлах үйл явцад хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх үүрэг хуулинд тодорхойгүй
  • Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгах үзүүлэлтүүд болон түүнийг бэлтгэхэд шаардагдах тооцоо, мэдээллийн агуулга бүрэн хуульчлагдаагүй
  • Бодлогын чиглэл, санхүүгийн хэрэгцээг хооронд нь уялдуулсан төсвийн төлөвлөлтийн зохистой механизм байхгүй
  • Хяналт шалгалтын байгууллагуудын чадавхи, хүн хүч хүрэлцэхгүй байх

Дэлгэрэнгүйг доорх холбоосноос авна уу.

Төсвийн мониторинг