Гадаадын зээл, тусламжийн бүртгэл, нэгдсэн мэдээллийн сан байгуулах, ашиглах журам

March 8, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Гадаадын зээл, тусламжийн бүртгэл, нэгдсэн мэдээллийн сан байгуулах, ашиглах журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Гадаадын зээл, тусламжийн холбогдолтой мэдээ, тайланг бүртгэх, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг дагаж мөрдөнө.

1.2 Гадаадын зээл, тусламжийн нэгдсэн мэдээллийн санг Зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулна.

1.3 Монгол улсын байгууллага. иргэдийн чадавхийг дээшлүүлэх болон дэмжлэг туслалцаа үзүүлэх бусад бүх хэлбэрээр Монгол улсад гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг хариуцаж байгаа байгууллага тухайн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэ журмын дагуу нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж, тайлагнана.

1.4 Хэрэгжүүлэгч байгууллагууд төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд гаргаж өгөхдөө ил тод, нээлттэй байх зарчмыг баримтална.

Дэлгэрэнгүйг доорх холбоосноос авна уу.

Гадаадын зээл, тусламжийн бүртгэл, нэгдсэн мэдээллийн сан байгуулах, ашиглах журам