Монгол Улсын төсвийн шинэтгэлийн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2010 он

October 10, 2010 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Монгол Улсын төсвийн шинэтгэлийн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2010 он

Засгийн газар “Төсвийн тухай хууль“-ийн  төслийг 2010 оны 7 дугаар сард УИХ-д өргөн барьж, Төсвийн байнгын хороо анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна. Энэ хуулийн төсөл нь төсвийн хариуцлага сахилгыг сайжруулахад онцгой анхаарч, төсвийг иж бүрэн хариуцлагатай байдлаар баталж хэрэгжүүлэх, тайлагнах,  төсөв хоорондын харилцааг оновчтой, хүртээмжтэй байдлаар зохицуулах,  холбогдох албан тушаалтан болон шийдвэр гаргагч этгээдийн эрх хэмжээ, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгоход чиглэгдсэн юм. Хуулийн төсөлд  дараахь асуудлуудыг тусгасан байна:

•       төсөв түүний бүрэлдэхүүнд орлогыг бүрэн хамруулж, бүх орлого зарлагыг төсөвт хамруулах, тухайлбал, өөрийн орлого, төсвийн гадуурх сангууд, болзошгүй эрсдэл, баталгаа, амлалт зэргийг төсөвт тооцдог төсвийн иж бүрэн байдлыг хангах;

•       Төсвийн процесст оролцогч талуудын эрх үүрэг;

•       төсвийн ангилал, шатлал;

•       төсвийн хүрээний мэдэгдэл болон жилийн төсвийн хоорондын уялдаа;

•        төсвийн зардлын хязгаар, төсвийн удирдамж;

•       хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлт;

•       төсөв, санхүүгийн нэгдсэн удирдлагыг хангахад чиглэгдсэн мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлага, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, дотоод аудит;

•       улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, төр хувий хэвшлийн түншлэл, концесс ;

•       төсвийн ерөнхийлөн захирагчдад зохистой хэмжээнд төсөв, санхүүгийн эрх мэдлийг шилжүүлэх,

•       төсвийн ил тод байдал, хариуцлага;

Дэлгэрэнгүйг доорх холбоосноос авна уу.

Монгол Улсын төсвийн шинэтгэлийн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2010 он

Монгол Улсын төсвийн шинэтгэлийн ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2010 он