ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

March 10, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Засгийн газар төсвийн шинэтгэлийг дараах чиглэлээр явуулах бодлого баримталж  ажиллаж байна. Үүнд:
  • Нэгд, нийт эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд  төсөвлөлийн сайн туршлага, олон улсын нийтлэг жишгийг нэвтрүүлэх. Үүний тулд  төсвийг өөрийг нь тогтворжуулах шилдэг арга хэрэглэх;
  • Хоёрт, төсвийн харилцааны бүх үе шатны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгож, төсөв боловсруулалт,  гүйцэтгэлийн хангалт, хяналт, тайлагналд шат шатанд тавигдах хариуцлагын шинэ тогтолцоо бүрдүүлэх;
  • Гуравт, үндэсний хэмжээний хуримтлалын тогтолцоо бий болгож эдийн засгийн мөчлөгийн хямрал, сөрөг үр дагавраас үүсэх эрсдлээс урьдчилж сэргийлсэн  дархлаа бий болгох;
  • Дөрөвт, төсвийн харилцааг зохицуулах хүрээг өргөтгөж, түүнд улсын хөрөнгө оруулалт, өр зээлийн удирдлага, төрийн сан, засгийн газрын дотоод хяналтын тогтолцоо, төсвийн программ хангамжийн шинэчлэл, статистик мэдээллийн сүлжээ зэргийг хамруулсан төсвийн харилцааны иж бүрэн зохицуулалтын эрх зүйн орчин бүрдүүлж  хэрэгжүүлэх;
  • Тавд, төсвийн харилцаанд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрхийг өргөтгөж, төсвийн гүйцэтгэл, үр ашгийн төлөө тэдний хүлээх үүрэг, хариуцлагыг нарийн зааглаж илүү  тодорхой болгох. Энэ үндсэн дээр орон нутгийн төсвийн засаглалыг сайжруулж төвлөрлийг сааруулах арга хэмжээ авч ажиллах зэрэг гол гол чиглэл баримталж байна.                                                                                                                                                                                                 Төсвийн шинэчлэлийн бодлого явуулах, ялангуяа түүний эрх зүйн орчныг төгөлдөржүүлэхийн тулд шинэчлэлийн өргөн хүрээг хамарсан нарийн дүн шинжилгээ, бодит байдалд үндэслэсэн үнэн зөв дүгнэлт гаргах, түүнд суурилсан бодлогын ба харилцааны зохицуулалтын эрх зүйн шинэ орчин бий болгож хэрэгжүүлэхийг чухалчилж байна.

Дэлгэрэнгүйг доорх холбоосноос авна уу.

ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО