ТӨСВИЙН ДУНД ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨЛТ-ийн илтгэлүүд

March 10, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Төсвийг яагаад 3 жилээр төлөвлөх хэрэгтэй вэ?

Салбарын стратеги, мастер төлөвлөгөө нь урт болон дунд хугацааны төлөв, зорилтыг агуулж байдаг ба тэдгээр нь нэг жилийн хугацаанд биелэгдэх зорилт биш билээ. Иймд салбарын бодлого, зорилтыг бүрэн биелүүлэх нөхцөлийг хангах үүднээс шаардагдах хөрөнгийн нөөцийг дунд хугацаагаар төсөвлөж тооцоолох нь чухал. Энэ зарчмыг ‘хөрөнгийг урьдчилан таамаглах’ гэж нэрлэнэ.

Гүйцэтгэлд суурилсан төсөвлөлт яагаад хэрэгтэй вэ?

Монгол улсын төрийн захиргаанд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлээд нилээд хэдэн жил болж байгаа ч гүйцэтгэлийг төсөвтэй уялдуулах хэсэг нь орхигдож ирсэн билээ. Нөөцийг үр өгөөжтэй, үр ашигтай зарцуулж байж сая гүйцэтгэлийн үр дүнг хангаж чадна. Энэ зарчмыг ‘мөнгөний үнэ цэнэ’ гэж нэрлэнэ.