ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО

March 10, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Төсвийн орлогын бодлого нь төсвийн тэнцвэрт харьцааг хадгалах хэмжээнд орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, төсвийн орлогын тогтвортой бааз суурийг өргөжүүлэх, татвар хураалтыг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд төсвөөс санхүүжигдэх ажиллагааг хэвийн явуулах эх үүсвэрийг бүрдүүлэх бодлого баримтална.   Мөн орон нутгийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг орон нутагт олгох зорилгоор Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн татварын хувь хэмжээг УИХ-аас баталсан хязгаарт багтаан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлаас хамааруулан тогтоож байх бодлогыг баримтална.

Дэлгэрэнгүйг доорх холбоосноос авна уу.

ТӨСВИЙН ОРЛОГЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО