Төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын хандлага

March 10, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

Төсвийн хөрөнгө оруулалтын талаар цаашид төрөөс дараах  хоёр чиглэлээр дараах өөрчлөлт, сайжруулалтыг хийхээр төлөвлөж  байна.

1.         Эрхзүйн орчныг боловсронгуй болгох

•       Нэр томъёог тодорхой болгоно.

•       Улсын төсвөөс нийгэм, эдийн засгийн томоохон  төсөл, хөтөлбөрүүдийг л хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлдэг болно.

•       Төсвийн хөрөнгө оруулалтын талаарх орон нутгийн эрх мэдлийг дээшлүүлж, төсөвт өртөг багатай иргэний барилга, байгууламж, их засварын бүх ажлыг анхнаас нь орон нутагт төсөвлөж өгч байна.

•       Шинээр баригдах барилга байгууламжийг эхлүүлэх бүх нөхцлийг хуульчилна.

•       Улсын төсвөөс эргэн төлөгдөх арга хэмжээг, төлөвлөх, сонгох ажиллагааг хуульчилна. Төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцдог байна.

•       Төсвөөс хөрөнгө оруулбал  төрийн болон орон нутгийн өмчийн аль нэгэнт заавал бүртгэнэ.

2.         Зохион байгуулалтыг сайжруулах

•       Хөрөнгө оруулалтын албадын нэгдсэн мэдээллийн сан, программ хангамжийг бий болгоно.

•       Төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан барилга байгууламж тус бүр барилгын насжилт, төсвөөс хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын тоо хэмжээ, огноо зэрэг шаардлагатай бүх мэдээллийг багтаасан е-карттай болно.

•       Сангийн яам, салбарын яамд, орон нутгийн хөрөнгө оруулалтын асуудал   хариуцсан албад онлайн хэлбэрээр ажлын гүйцэтгэл, мэдээ тайлангаа шуурхай солилцдог болно.

Дэлгэрэнгүйг доорх холбоосноос авна уу.

Төсвийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын хандлага