Хүний хөгжил сангийн тухай

February 24, 2011 · Нийтэлсэн: · 5 Сэтгэгдэл   Post to Twitter

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Хүний хөгжил сангийн 2010 оны төсөвт Монгол Улсын иргэн бүрт 120.0 мянган төгрөг бэлнээр, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамж нийт 10.9 тэрбум төгрөг тус тус олгохоор тусгасан.

Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт иргэн бүрт сар бүр 21.0 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт нийт 82.5 тэрбум төгрөг, төр хариуцах иргэдийн хураамж нийт 20.2 тэрбум төгрөг тус тус олгохоор тусгасан.

Дээр дурдсан хуулиудын дагуу уг сангаас 2011 оны 1 дүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд олгосон дүнг тооцож, иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хишиг хувийн  үлдэх хэсгээр Хүний хөгжил сангийн төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилсан байдлаар тооцон танилцуулж байна. Ингэхдээ оюутны сургалтын төлбөрийн 500.0 мянган төгрөг болон төр хариуцах иргэдийн хураамжийн тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох бөгөөд бэлэн мөнгө олгох арга хэмжээг 1 дүгээр сараар дуусгавар болгохоор тооцов.

ХОЁР.ХУУЛЬ ЭРХЗҮЙН БАЙДАЛ

Иргэнд хувь, хишиг хүртээхтэй холбоотойгоор батлагдсан Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолуудын жагсаалт:

1.      2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Монгол Улсын “Хүний хөгжил сангийн тухай” хууль

2.      2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2010 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай “ УИХ-ын 99 дүгээр тогтоол

3.      2010 оны 1 дүгээр 6-ны өдрийн “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай“ Засгийн газрын 3 дугаар тогтоол

4.      2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 84 дүгээр тогтоол

5.      2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2011 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай”  УИХ-ын 67 дугаар тогтоол

6.      2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль

7.      2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Улсын хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хууль

8.      2010 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн “Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 347 дугаар тогтоол

ГУРАВ. ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ГАРАХ НИЙТ ЗАРДАЛ

Халамжийн сангийн хамгийн сүүлийн тооцоогоор нийт 2.8 сая иргэнд хувь хишиг хүртээхээр байна. Иргэн бүрт 2010 онд олгосон 120.0 мянган төгрөг болон 2011 онд олгохоор тооцсон оюутны сургалтын төлбөрийн 500.0 мянган төгрөгийн дүнг хасч бодоход оюутан бус иргэнд 1,359.0 мянган төгрөг, оюутан бүрт 859.0 мянган төгрөг тус тус ногдож байна.

Оюутан иргэн Оюутан бус иргэн

НИЙТ ОЛГОВОЛ ЗОХИХ МӨНГӨ

1,500.0

мянган төгрөг

1,500.0

мянган төгрөг

2010 онд олгосон мөнгө 120,0 мянган төгрөг 120,0

мянган төгрөг

2011 оны 1 дүгээр сард олгох мөнгө 21,0

мянган төгрөг

21,0

мянган төгрөг

2011 онд олгох сургалтын төлбөр 500,0

мянган төгрөг

ҮЛДЭХ ХУГАЦААНД НЭГ ИРГЭНД ОЛГОХ МӨНГӨ

859.0

мянган төгрөг

1,359.0

мянган төгрөг

Оюутан болон оюутан бус иргэдийн тоонд харьцуулан, өмнөх оноос шилжиж буй бэлэн мөнгөний өглөг, үргэлжлүүлэн олгох төр хариуцах иргэдийн тэтгэлгийг тооцоход нийт хишиг хувийн үлдэгдэл 3,760.5 тэрбум төгрөг байна.

ДӨРӨВ. ТӨСВӨӨС ШААРДАГДАХ МӨНГӨНИЙ ХУВААРИЙН ТУХАЙ

1.      2011 оны 4 дүгээр сард 30% буюу 1,283.3 тэрбум төгрөг

2.      2012 оны 4 дүгээр сард 30% буюу 1,283.3 тэрбум төгрөг

3.      2012 оны 4 дугаар сард 40% буюу 1,504.2 тэрбум төгрөг

Энэ хуваариар төсвөөс төлбөр хийнэ гэж тооцоход 2011 оны 4 дүгээр сард 692.4 тэрбум төгрөгийг ХХС-ийн 2011 оны төсөвт нэмж суулгах шаардлагатай болж байгаа тул жилийн төсвийн нийт зардал нь 1,283.3 тэрбум төгрөг болж өснө.

Мөн хүний хөгжил сангаас 2012 онд 4 дүгээр сард 1,128.2 тэрбум, 8 дугаар сард 1,504.2 тэрбум төгрөгийн зардал тус тус гарахаар байна. 2012 оны төсвийн жилд ХХС-аас нийт 2,632.4 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна.