ӨРИЙН ХЯЗГААР, ТҮҮНИЙ БҮТЦИЙН ТУХАЙ

February 24, 2011 · Нийтэлсэн: · Сэтгэгдэл үлдээх   Post to Twitter

1. ӨРИЙН ХЯЗГААРЫН ТУХАЙ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн Улсын өр гэсэн тодорхойлолтод нийцүүлэн Монгол Улсын нийт өрийн 2011, 2012 оны урьдчилсан тооцоог хийлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан ёсоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2011 онд 50 хувь, 2012 онд 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байхаар тусгасан.

Манайд одоогийн байдлаар төрийн өмчит аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудын өрийг урьдчилан тооцох, улсын өр гэсэн томъёололд нэгтгэн бүртгэх ажил дөнгөж эхэлж байгаа тул төрийн өмчит үйлдвэрийн газрын өрийг 2011, 2012 онд тус тус 400.0 орчим тэрбум төгрөг байхаар авсан. Мөн өрийн өнөөгийн үнэ цэнэ (Net Present Value)-ийг тооцохдоо хямдруулсан хувь (discount rate)-ийг 4%[1] байхаар авсан. Урьдчилсан тооцоогоор улсын нийт өр 2011 онд ДНБ-ий 25.3% буюу 2,038.6 тэрбум төгрөг(өнөөгийн үнэ цэнээр), 2012 онд ДНБ-ий 41.2% буюу 3,764.0 тэрбум төгрөг (өнөөгийн үнэ цэнээр) байхаар байна

Иймд Засгийн газраас Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээ нь 2011 онд ДНБ-ий 24.7% буюу 1,985.2 тэрбум төгрөг байхаар байна. Урьд онд гаргасан баталгааг тооцон 2012 онд Хөгжлийн банкинд гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг тооцоход ДНБ-ий 18.8% буюу 1,720.4 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр нь өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдэж байгаа юм.

2. ШИНЭЭР ҮҮСЭХ ӨРИЙН БАГЦЫН БҮТЦИЙН ТУХАЙ

Улсын өрийн хязгаар нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу өнөөгийн үнэ цэнээр 2011 ДНБ-ий 24.7%, 2012 онд ДНБ-ий 18.8% боловч өнөөгийн үнэ цэнээр биш, зээл, баталгаа, ЗГ-ын бонд хэлбэрээр улсын өрийг нэмэгдүүлэх хэмжээ нь одоогийн төсөөллөөр 2011 онд 1,936.2 тэрбум төгрөг, 2012 онд 1,900.6 тэрбум төгрөг байхаар байна. Өрийн хязгаарт багтаан санхүүгийн бусад хэрэгслүүдийн 2011-2012 оны төсөөллийг гаргахад дараах байдалтай байна.

Хүснэгт 1. Монгол Улсын боломжит өрийн хязгаар, түүний бүтэц /төсөөлөл/

2011 он 2012 он Зориулалт
Боломжит өрийн нийт хязгаар

/NPV-ээр тооцсон, ДНБ-ий хувиар/

24.7% 18.8%
A.Боломжит өрийн нийт хязгаар

/NPV-ээр тооцсон, Тэрбум төгрөг/

1,985.2 1,720.4
- БАГЦ 1. Шинээр авах магадлалтай нийт гадаад зээл

990.0

213.8

- БНХАУ /сая ам.доллар/ 500.0 ХАА-200, Зам Э/Хүч-300
- Энэтхэг /сая ам.доллар/ 20.0 Аутсорсинг-IT
- ХБНГУ /сая ам.доллар/ 12.0 Дэд бүтэц
- Япон /сая ам.доллар/ 60.0 ЖДҮ, Б/Орчин
- Кувейт /сая ам.доллар/ 20.0 Зам
- Дэлхийн банк /сая ам.доллар/ 60.0 60.0 УУ, А/Бохирдол, БО
- Азийн хөгжлийн банк

/сая ам.доллар/

90.0 90.0 Хотын хөгжил, ЭМ, Боловсрол
B.Гадаад зээлийн нийт NPV/ тэрбум төгрөг/ 896.5 192.8
- БАГЦ 2. ЗГ-ын бонд гарган арилжааны банкуудад худалдах /Тэрбум төгрөг/

800.0[2]

- Хөгжлийн банкинд зээлэх 800.0 Хөгжлийн зориулалттай
C.ЗГ-ын бондын нийт NPV /тэрбум төгрөг/ 942.4
- БАГЦ 3. ЗГ-аас гаргах баталгаа

/Тэрбум төгрөг/

162.0 1,687.2
- Хөгжлийн банкны зээлийн баталгаа 162.0 1,687.2 ТТБТХ-ийн дагуу төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний ЦС, экспортын үйлдвэрүүд
D=A-B-C.Баталгааны нийт NPV /тэрбум төгрөг/ 146.6 1,527.2
E=B+C+D.Боломжит өрийн нийт хязгаар

/ӨҮЦ-ээр биш, цэвэр дүнгээр, тэрбум төгрөг/

1,936.2

1,900.6

Гадаад зээл: Монгол Улс 2011-2012 онуудад гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн зээлээр 1,103.8 тэрбум төгрөгийн зээл авч ашиглахаар байгаа бөгөөд эдгээрийн дийлэнхи хувь нь зам, эрчим хүч, уул уурхайн хөгжлийг дэмжихэд зориулагдахаар байна. Гадаад зээлийн өнөөгийн үнэ цэнэ (NPV)-ийг тооцохдоо гадаад зээлийг 25 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, жилийн хүү 3%,  дискаунт хүүг одоогийн манай өрийн тооцоонд ашигладаг 4%-аар сонгож тооцоог хийсэн. Эдгээр таамаглалын өөрчлөлтөөс хамаарч өнөөгийн үнэ цэнэ өөрчлөгдөж болно.

ЗГ-ын бонд: Монгол улсын Засгийн газраас хөгжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хөгжлийн банкны санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх үүднээс 2011-2012 онд 800-1000 тэрбум төгрөгийн дунд, урт хугацааны бондыг арилжааны банкуудаар дамжуулж худалдаалах асуудал яригдаж байна. Энэхүү хөрөнгөөр ХБ, зам, орон сууц, үйлдвэржилтийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.Гэхдээ бондын хүү, хугацаа, эргэн төлөлтийн байдал тодорхойгүй байгаа тул тооцоонд 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй, хугацааны эцэст эргэн төлөлт хийх байдлаар таамаглаж тооцсон. Эдгээр таамаглалын өөрчлөлтөөс хамаарч өнөөгийн үнэ цэнэ өөрчлөгдөж болно. Дор 800,0 тэрбум төгрөгийн бонд гаргахад түүний өнөөгийн үнэ цэнэ дискаунтын хүүгээс хамаарч хэрхэн өөрчлөгдөж буйг харуулав.

Засгийн газрын Бондын ӨҮЦ-ийг тооцох дискаунтын хүү Бондын өнөөгийн үнэ цэнэ
4% 942,4 тэрбум төгрөг
5% 903,9 тэрбум төгрөг
6% 867,4 тэрбум төгрөг
7% 832,8 тэрбум төгрөг
8% 800,0 тэрбум төгрөг
9% 768,8 тэрбум төгрөг

Засгийн газраас бонд гарган арилжааны банкуудад арилжаалж, Хөгжлийн банкинд зээл олгох нь бондын эргэн төлөлтийн тал дээр төсөвт хүндрэл үүсгэх магадлал өндөр. Тухайлбал, Хөгжлийн банкинд олгох зээл нь хугацааны хувьд Засгийн газрын бондоос урт байх тохиолдолд эргэн төлөлтийн нөхцөлд төсөвт эх үүсвэр тал дээр хүндрэл учруулах эрсдэл бий (maturity mismatch).

Засгийн газрын баталгаа: Монгол улсын засгийн газраас 2011-2012 онуудад Засгийн газрын баталгаа хэлбэрээр Хөгжлийн банк болон концесс хэрэгжүүлэгч этгээдэд зээлийн болон, батлан даалтын баталгаа гаргах нөхцөл байдал үүсэхээр байна. Хэрвээ Хөгжлийн банкинд зээлийн баталгаа гаргахаар бол энэ баталгааны хүрээнд авах зээлээр зөвхөн ТТБТХ-нд заасан төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний ЦС, экспортын үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулах юм.

Засгийн газрын баталгааны дүнг тооцохдоо нийт боломжит өрийн өнөөгийн үнэ цэнийн хязгаараас зээл болон ЗГ-ын бондын өнөөгийн үнийг хасч үлдэх хэсэгт ноогдох зээлийн хэмжээг тооцсон. Засгийн газрын баталгааны өнөөгийн үнэ цэнийг тооцохдоо Хөгжлийн банкинд зориулж хөгжлийн зээл авах тул Засгийн газрын гадаадаас авч буй хөтөлбөрийн гадаад зээлтэй адил нөхцөлтэй байна гэж тооцсон./Гадаад зээлтэй адилаар тааамаглаж, тооцсон/

Хүснэгт 2. Монгол Улсын боломжит өрийн хязгаар, түүний бүтэц /төсөөлөл, хувиар/

2011 он 2012 он
Шинээр авах магадлалтай гадаад зээл 51% 11%
Засгийн газраас бонд гарган арилжааны банкуудад худалдах 41% -
Засгийн газраас гаргах зээлийн баталгаа 8% 89%

Монгол улсын өрийн стратегийг 2011-2012 онуудын төсөөллийн хувьд 2011 онд шинээр бий болгох нийт өрийн 51%-ыг бага хүүтэй, урт хугацаатай хөтөлбөрийн зээл хэлбэрээр авч ашиглах, 41%-ыг Засгийн газрын бонд хэлбэрээр ашиглах, 8%-ыг засгийн газраас зээлийн баталгаа гаргахаар байна. Харин 2012 оноос эхлэн Хөгжлийн банкны үйл ажиллагаа жигдрэхээр байгаатай холбогдуулан засгийн газрын зээлийн баталгаа, батлан даалтыг ашиглахаар байна.

3. НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУДТАЙ ХЭРХЭН УЯЛДАХ ТУХАЙ

Монгол улсын хувьд эн тэргүүнд шийдэх шаардлагатай дараах асуудлууд байна. Эдгээрийг  санхүүгийн ямар эх үүсвэртэй уялдуулах, хаанаас санхүүжүүлэх талаар дор харуулав.

Хүснэгт 3. Санхүүжилт хийх урьдчилсан таамаглал, төсөөлөл

Асуудлууд

Нийт санхүүжилт
20%? 30%? 50%?
1. Дэд бүтэц
- Төмөр замын хөгжил Гадаад зээл Төсөв Хөгжлийн банк, PPP
- Эрчим хүчний ЦС Гадаад зээл PPP Хөгжлийн банк
- Авто замын хөгжил Гадаад зээл PPP төсөв
- Агаарын тээврийн хөгжил Гадаад зээл Төсөв PPP
2. Орон сууц PPP Төсөв
3. Байгалын бохирдол
- Нөхөн сэргээлт PPP Төсөв
- Агаарын бохирдол PPP Төсөв
4. Аж үйлдвэржилт
- Сайншандын аж үйлдвэрийн парк Төсөв Хөгжлийн банк PPP
- Бусад аж үйлдвэрийн парк PPP Хөгжлийн банк
5. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт
- Уул уурхайн бус салбарын хөгжил Гадаад зээл PPP
- Экспортын үйлдвэрлэлийн хөгжил Төсөв Хөгжлийн банк PPP

4. ЦААШИД АНХААРАХ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗҮЙЛС

1.      Улсын өр гэсэн томъёоллыг бүрэн тооцохын тулд улсын өмчит байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн өрийн дүнг зээлдүүлэгчээр тооцох төсөөллийн аргачлал, механизмыг бүрдүүлэх

2.      Улсын өрийн өнөөгийн үнэ цэнийг тооцоход ашиглах дискаунт хүүгийн хэмжээг Засгийн газрын бонд, зээл, зээлийн баталгаанд хэрхэн тооцож цаашид ашиглах талаар журам гаргаж ашиглах шаардлага байна.

3. Улсын өр (public debt) гэсэн тодорхойлолтын зэрэгцээ төсвийн хувьд учрах өрийн дарамтыг тооцон тайлагнадаг байх. Засгийн газрын бонд гарган Хөгжлийн банкинд урт хугацаатай зээл олгох нь төсөвт хүндрэл учруулах эрсдэл бий.

4. Төсвийн тайлагналтыг тайлан тэнцэлийн дүнгээр бүрэн хэмжээгээр боловсруулдаг болох

5.      Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудад шаардагдах санхүүжилтийн ирэх 5 жилийн стратеги, өрийн бүтцийг агуулсан төлөвлөгөөг гарган жил бүр шинэчлэн батлуулдаг болох


[1] Монгол Улсын өрийн өнөөгийн үнэ цэнийг тооцоход ОУВС дискаунтын хүүг 4% байхаар тооцдог байна.

[2] Засгийн газраас 2011 онд 800 тэрбум төгрөгийн бонд гаргахад төсөвт 2012-2015 онуудад тус бүр 64 тэрбум төгрөг, 2016 онд 864 тэрбум төгрөг, тус бондыг гаргаснаас нийт дүнгээр төсөвт 1,120 тэрбум төгрөгийн дарамт тус тус үүсэхээр байна.