Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны өнөөгийн байдлын тухай

Ерөнхий мэдээлэл

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд төсвийн цаг зуурын хүндрэлийг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэрийг дотооддоо бий болсон мөнгөн хуримтлалыг ашиглах, тогтвортой байдлыг хангах, банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг гаргаж ирсэн байна.

Нэг.  2009 онд хийгдсэн Засгийн газрын үнэт цаасны талаар

2009 онд Засгийн газраас гаргасан богино хугацаатай үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоог товч дурьдахад дараах байдалтай байна. Үүнд:

a)    1.49 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны буцаан төлөлт хийсэнд

b)    Богино хугацааны төсвийн санхүүжилтийн дутагдлыг нөхөх зорилгоор Монгол Банкинд 60.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 2 дугаар сард гаргаж, 11 дүгээр сард буцаан төлсөнд

c)    Улсын Их Хурлын 2009 оны 8 дугаар тогтоол, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдааны 9 дүгээр тэмдэглэл, Засгийн газрын 2009 оны 58, 108 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2009 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 78 тоот тушаалын дагуу Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Монгол Улсад хэрэгжүүлсэн “Стэнд-бай” хөтөлбөрийн хүрээнд 2010 онд 15.3 сая Зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний 32.7 тэрбум төгрөгийн Засгийн газрын хүүгүй үнэт цаас гаргаж, Монголбанкин дахь ОУВС-ийн үнэт цаасны дансанд байршуулсан. Мөн ОУВС-ийн “Станд-бай” хөтөлбөрийн хүрээнд Сангийн яам болон Монголбанкны хооронд 2009 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичиг, Сангийн сайдын 2009 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 162 тоот тушаал, ОУВС-аас ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу үйлчилгээний шимтгэлд 115.0 сая төгрөгийг санхүүжүүлжээ;

Хоёр. 2010 онд хийгдсэн Засгийн газрын үнэт цаасны арилжааны талаар

  1. 2010 оны арилжаалсан Засгийн газрын үнэт цаас

i. Зоос банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх

Засгийн газрын 2009 оны 321 тоот тогтоолоор Сангийн сайдад 180.0 хүртэл тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалах эрхийг олгосон.

Зоос банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 2009 оны сүүлээр эрс муудаж тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчидийн хөрөнгө эрсдэлд орсон тул “Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай” хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УИХ-ын 2009 оны 97 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 378 дугаар тоот тогтоолууд тус тус гарсан. Уг тогтоолоор Сангийн сайдад өгөгдсөн үүргийн дагуу 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр нийт 67.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг Төрийн банкинд, мөн оны 3 дугаар сарын 25-ны өдөр 33.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг Монголбанкинд тус тус дараах хүснэгтэд харуулсан нөхцөлтэйгөөр арилжаалсан:

Хүснэгт 1.

Зориулалт Худалдан авагч Арилжаалсан огноо Нэрлэсэн үнэ /төгрөг/ Хүү /%/ Хугацаа Эргэн төлөх огноо
Банкны бүтцийн өөрчлөлт Төрийн банк 2010.01.12 20,000,000,000.00 10” 1 жил 2011.01.12*
Төрийн банк 2010.01.12 20,000,000,000.00 10.00 2 жил 2012.01.12
Төрийн банк 2010.01.12 27,000,000,000.00 10.00 3 жил 2013.01.12
Монгол банк 2010.03.25 11,000,000,000.00 0.1” 4 жил 2014.03.25
Монгол банк 2010.03.25 11,000,000,000.00 0.10 5 жил 2015.03.25
Монгол банк 2010.03.25 11,000,000,000.00 0.10 6 жил 2016.03.15
Нийт 100,000,000,000.00

* – Нэг жилийн хугацаатайгаар Төрийн банкинд арилжаалсан бондын үндсэн болон хүүгийн төлбөр болох нийт 26.7 тэрбум төгрөгийг 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн.

ii. Төрийн албан хаагчдад олгох орон сууцны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх

УИХ-ын 2009 оны 77 дугаар тогтоол, Засгийн газрын 2009 оны 321, 372 тоот тогтоолуудаар өгөгдсөн үүргийн дагуу төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор нийт 80.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг дараахь хүснэгтэд харуулсан байдлаар үе шаттайгаар арилжаалан “ОССК”-д дамжуулан зээлдүүлсэн:

Хүснэгт 2.

Зориулалт Худалдан авагч Арилжаалсан огноо Нэрлэсэн үнэ /төгрөг/ Хүү /%/ Хугацаа
Төрийн албан хаагчдын орон сууц Монгол банк 2010.03.31 6,000,000,000.00 7.80 5 жил
Монгол банк 2010.05.18 6,000,000,000.00 7.80 5 жил
Монгол банк 2010.06.22 4,300,000,000.00 7.80 5 жил
Монгол банк 2010.07.19 13,700,000,000.00 7.80 5 жил
НДЕГ 2010.09.09 20,000,000,000.00 7.80 1.5 жил
Хөрөнгийн биржээр дамжуулан 2010.09.17 7,000,000,000.00 7.20 1 жил
8,000,000,000.00 7.29 1 жил
11,170,000,000.00 7.79 1.5 жил
3,830,000,000.00 7.80 1.5 жил
Нийт 80,000,000,000.00

Сангийн яам 2010 онд нийт 180.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг УИХ-ын 2009 оны 77, 97 дугаар тогтоолуудаар олгосон эрхийн хүрээнд гарган арилжаалсан байна.

iii. Авенхой майнз инк ХХК-тай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд

Монгол Улсын Засгийн газар болон Айвенхой майнз Монголия Инк ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2010 оны 4 дүгээр сарын 20-д 50.0 сая ам.доллар, 2010 оны 10 дугаар сарын 20-нд 100.0 сая ам.долларын Засгийн газрын үнэт цаас гаргаж нийт 212.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хүний Хөгжил сангийн төсөвт төвлөрүүлсэн.

Хүснэгт 3.

Зориулалт Төрөл Хэмжээ/тэрбум төгрөг/ Хүү/жилийн %/ Хугацаа
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхой майнз Монголия Инк ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу гаргасан Энгийн 212.7 3% хүүтэй хямдруулсан үнэт цаас байхаар Засгийн газар гэрээ байгуулсан 5 жил

2. 2010 он эргэн төлөгдсөн Засгийн газрын үнэт цаас

2009 оны төсвийн жилд Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны он дамжсан үлдэгдэл 170.0 тэрбум төгрөг байсныг 2010 оны 2 дугаар сараас эргэн төлсөөр 2010 оны жилийн эцсийн байдлаар 170.0 тэрбум төгрөг буюу бүгдийг эргүүлэн төлсөн бөгөөд ингэхдээ 4.1 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн ба 8.2 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр хэмнэсэн байна.

Мөн Стандарт банк болон олон улсын хөрөнгө оруулагчдад хаалттай хэлбэрээр 2009 онд алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор гаргаж арилжсан 75.0 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий хямдруулсан Засгийн газрын бондын эргэн төлөлтийг 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаанд нь эргүүлэн төлсөн байна.

Гурав. 2011 онд хийгдэх Засгийн газрын үнэт цаасны арилжааны талаар

  1. 2011 онд арилжаалах Засгийн газрын үнэт цаас

i. Төрийн албан хаагчдад олгох орон сууцны зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх

Засгийн газрын 2009 оны “Төрийн албан хаагчид болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” 321 дугаар тогтоолоор 180.0 тэрбум хүртэлх төгрөгийн Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалах замаар төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэр бүрдүүлэхийг Сангийн сайдад даалгаснаар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” хөтөлбөр эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ыг мөн баталсан. Уг журамд төрийн албан хаагчдыг урт хугацааны зээлд хамруулах эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор “Арилжаалах үнэт цаасны хэмжээг төрийн албан хаагчдад орон сууцны зээл олгохоор ОССК-иас гаргасан шийдвэрийн багцын дүнг үндэслэн Сангийн яам тогтооно” гэж заасан байдаг. Үүний дагуу ОССК-иас ирүүлсэн саналыг үндэслэн 72.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахаар “2011 оны Төсвийн тухай хууль”-д тусгаад байна.

ii. Монгол Улсын төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд

Монгол Улсын 2011 оны улсын төсвийн эх үүсвэргүй алдагдал болох 55.4 тэрбум төгрөгийн зарлагыг Засгийн газрын урт хугацааны үнэт цаас гаргаж санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

2011 онд эргэн төлөх Засгийн газрын үнэт цаас

Хүснэгт 4.

Үнэт цаасны нэр Үндсэн төлбөр /₮/ Хүүгийн /₮/ Огноо
1 Төрийн банк-67 20,000,000,000.00 6,700,000,000.00 2011.01.12
2 Монгол банк-33 0 44,663,013.70 2011.03.25
3 4000 ТАХ бонд-30 0 1,507,024,109.59 2011.01.31
0 1,160,383,561.64 2011.07.31
4 4000 ТАХ бонд-50 15,000,000,000.00 1,087,200,000.00 2011.09.17
НИЙТ 35,000,000,000.00 10,499,270,684.93

Дөрөв.  2012-2013 онуудад эргэн төлөгдөх үнэт цаас

Өмнөх төсвийн жилүүдэд Засгийн газраас гаргасан үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу харуулвал 2012-2013 онуудад дараах дүр зураг харагдаж байна.

*- мөн энэхүү хүснэгтэд 2011 онд арилжаалагдах ТАХ-ын болон төсвийн алдагдлыг нөхөх зориулалт бүхий үнэт цаасны төлбөрийн тооцоо тусгагдаагүй байгаа болно.

Хүснэгт 5.

Үнэт цаасны нэр 2012 2013
Үндсэн төлбөр Хүүгийн төлбөр Үндсэн төлбөр Хүүгийн төлбөр
1 Төрийн банк-67 20,000,000,000.00 4,700,000,000.00 27,000,000,000.00 2,700,000,000.00
2 Монгол банк-33 3,300,000.00 3,300,000.00
3 4000 ТАХ 35,000,000,000.00 4,093,324,500.00
НИЙТ 55,000,000,000.00 8,796,624,500.00 27,000,000,000.00 2,703,300,000.00