
2013 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж ашиглалтанд оруулсан төсөл, арга хэмжээ
May 30, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Өнгөрсөн 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,124.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуульчлагдан батлагдсанаас нийт 787.8 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж төлөвлөгөөний биелэлт 70.1 хувьтай гарсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл өнгөрсөн 2012 онтой харьцуулахад 22.5 пунктээр доогуур байгаа боловч 2012 оны үлдэгдэл санхүүжилтэд олгосон 182.8 тэрбум төгрөгийг оруулан тооцоход 970.6 тэрбум […]

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны худалдан авах ажиллагааны 1 дүгээр улирлын явц, үр дүнгийн талаар
May 30, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны 1 дүгээр улирлын тайлангаас харахад улсын хэмжээнд нийт 5463 тендер шалгаруулалт зохион байгуулахаас 1076 тендер зарлагдаж, 178 нь гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна. Төсвийн […]

Засгийн Газраас төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр гаргав
May 19, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Монгол Улсын Засгийн газар 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ээлжилт хуралдаанаараа төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол гаргав. Эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсч буй хүндрэлийн улмаас Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл оны эхнээс тасалдаж, улмаар жилийн төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд хүндрэл учирч болзошгүй байдал […]

Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
May 16, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дунд хугацаанд макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан төрөөс баримтлах төсвийн бодлогын баримт бичиг болно. Энэхүү бодлогын баримт бичиг нь Төсвийн ерөнхийлөн захирагчдийн 2015 оны төсвийн хязгаар болон Монгол Улсын 2015 оны […]

Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
May 7, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Сангийн Сайдын тушаалыг доорх холбоосоос татан авна уу. Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
May 6, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
МОНГОЛ УЛСЫН 2014 ОНЫ НЭГДСЭН ТӨСВИЙН ТОДОТГОЛ 1. Төсвийн тодотгол хийх үндэслэл, баримтлах зарчим 1.1. Төсөвт тодотгол хийх үндэслэл Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолд […]