Төсвийн дунд хугацааны төлөвлөлтийн гарын авлага

March 8, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Монгол Улсын төсөв бэлтгэх процесс богино болон дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох, зарлагыг үр дүн, гарцад чиглүүлэх замаар төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэж бүхэлдээ шинэчлэгдэж байна. Энэхүү төлөвлөлтийн шинэ аргачлалын дагуу төсвөө бэлтгэхэд нь салбарын яамд болон бусад төсвийн ерөнхийлөн захирагчдад туслах зорилгоор төсвийн дунд хугацааны төлөвлөлтийн гарын авлагыг боловсрууллаа. Гарын авлагад төлөвлөлтийн […]

Архивын баримт бичиг бэлтгэх гарын авлага

March 8, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

АРХИВЫН ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ Энэхүү зааврыг Сангийн яам, түүний системийн байгууллагууд /цаашид “байгууллага” гэх/- ын үйл ажиллагааны дүнд бий болсон баримт бичгүүдийг эмхлэн цэгцлэх, хадгаламжийн нэгж бүрдүүлэх, яамны архивт хүлээж авахад дагаж мөрдөнө. Архивын баримтыг хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага нэгжийг архив гэнэ. Өөр хоорондоо гарал үүсэл, учир зүйн холбоотой, […]

Төсвийн мониторинг

March 8, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Төсвийн мониторинг хийхэд  нөлөөлж байгаа сөрөг  хүчин зүйлс Төсөвт тавих иргэдийн хяналтыг бэхжүүлэх тухайлбал, төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын үйл явцад иргэний нийгмийн оролцоо сул Төсвийг хүрэх үр дүн. Хийх ажлын хэмжээгээр батлаж, түүний дагуу тайлагнадаггүй Төсвийн иж бүрэн тоо, мэдээллийг олон нийтэд илүү өргөн хүрээнд хүргэх, төсвийн тодорхой хөтөлбөрийн хүрээнд мониторинг хийх  боломж тааруу Төсвийн […]

Төрийн болон төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалин, хэрэглээний үнийн индексийн харьцаа

March 8, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Төрийн болон төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалин, хэрэглээний үнийн индексийн харьцаа Засгийн газрын тогтоолоор 1992-2008 онд нийт 21 удаа төрийн болон төсөвт байгууллагад ажиллагчдын цалинг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн байна. Цалинг нэмэгдүүлэх арга хэмжээний  үр дүнд төрийн албан хаагчдын цалингийн сан 1991-2008 онд 1.8 тэрбум  төгрөгөөс 556.8 тэрбум төгрөгт хүрч 309 дахин нэмэгдсн байна. […]

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах асуудал буюу инфляцийн эсрэг хамтын ажиллагаа

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Төсвийн зарлага нь эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, хүн амын бодит орлого, хэрэглээ, эдийн засгийн тогтвортой байдал, валютын ханш,  инфляцид хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Иймд төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөвт тусгагдах зарлага нь хүн амын бодит орлого, худалдан авах чадварт дам болон дам бусаар хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, инфляцийн […]

Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бодлогын өөрчлөлтийн суурь болох баримт бичгүүд, тэдгээрийн уялдаа холбоо

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын баримт бичгүүдийн нягт уялдаа, үйл явцын дэс дараалал, тайлагналт чухал ач холбогдолтой бөгөөд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан төсвийн зарцуулалт нь ерөнхий макро эдийн засаг, салбарын удирдлагын хүрээнд чухал үүрэгтэй.Урт хугацааны хөгжилд анхаарлаа хандуулсан бодлогын арга хэмжээ нь цаг зуурын хэрэгцээ, шаардлагыг шийдсэн арга хэмжээнээс нийгэм, эдийн засагт өгөх үр, өгөөжийн хувьд […]

Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын Монгол улсын төсөвт үзүүлсэн нөлөө, түүний сургамж

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

УИХ-аар баталсан Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2009 оны Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль, Монгол Улсын 2009 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн дагуу  нэгдсэн төсвийн нийт орлого 2,223.0 тэрбум төгрөг, нийт зарлага 2,619.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 395.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 6.1 хувь болохоор байсан. Гэтэл […]

Төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар мөрдөх тухай

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

УИХ-аар батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах болон төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал баримтлахаар заасан. Хуульд тодорхой шалтгааны улмаас төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар баримтлахаар тусгай шаардлага тус бүрээр үечлэлийг зааж өгсөн. Хуульд […]

Сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын үнэлгээ хийх талаар бусад орны практик

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Сангийн яамнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг өргөн барих үедээ түүнтэй хамт Монгол Улсын Их Хурлын  Сонгуулийн тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зарим нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно. Эдгээр хуульд оруулах нэмэлт нь улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэхэд төсвөөс гаргах зардлыг тооцон үнэлгээ хийх, түүний талаар […]

Хүний хөгжил сангийн тухай

February 24, 2011 · Нийтэлсэн · 5 Сэтгэгдэл 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хүний хөгжил сангийн 2010 оны төсөвт Монгол Улсын иргэн бүрт 120.0 мянган төгрөг бэлнээр, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамж нийт 10.9 тэрбум төгрөг тус тус олгохоор тусгасан. Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт иргэн бүрт сар бүр 21.0 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт нийт 82.5 тэрбум төгрөг, төр хариуцах иргэдийн […]

ӨРИЙН ХЯЗГААР, ТҮҮНИЙ БҮТЦИЙН ТУХАЙ

February 24, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

1. ӨРИЙН ХЯЗГААРЫН ТУХАЙ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн Улсын өр гэсэн тодорхойлолтод нийцүүлэн Монгол Улсын нийт өрийн 2011, 2012 оны урьдчилсан тооцоог хийлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан ёсоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2011 онд 50 хувь, 2012 онд 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй […]

Монгол Улсын 2011 оны төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

Монгол Улсын 2011 оны төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан Монгол Улсын 2011 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.4-д заасан тусгай шаардлагуудыг хангасан бөгөөд 2011 оны төсөвт уг тусгай шаардлагууд хэрхэн хангагдсан талаар дэлгэрэнгүй тайлбар байдлаар авч үзвэл: […]

Засгийн газрын тусгай сангууд 2011 онд

Засгийн газрын тусгай сангууд 2011 онд

January 27, 2011 · Нийтэлсэн · 1 Сэтгэгдэл 

Улсын Их Хурлаар “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-ийг 2006 онд батлан гаргасан бөгөөд уг хуулийн зорилтыг “Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон. Тусгай сангийн тухай хуулийг анх батлахад нийт 22 сан байсан бөгөөд  хууль батлагдснаас хойш шинээр 7 сан байгуулж нэг сан […]

ТӨСВИЙН ТОДОТГОЛТОЙ ХОЛБООТОЙ ОРЛОГЫН ТАЛААРХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

August 21, 2010 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Төсвийн тодотголтой холбоотойгоор орлогын талаарх нэмэлт мэдээллийг хүргүүлж байна. Үүнд: Ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийн мэдээлэл Зэсийн үнийн төсөөллийн талаарх танилцуулга Алтны олборлолт тушаалтын мэдээлэл Эрдэнэт үйлдвэрээс төсөвт төвлөрүүлсэн орлого /2003-2010 оны I улирлын байдлаар/ Бороо Гоулд компанийн алтны олборлолт, борлуулалт, татварыйн талаарх мэдээлэл /2004-2010 оны I улирлын байдлаар/ Цайрт минерал ХХК-ны төлсөн татварын мэдээ […]

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2008-2009 ОНД ХИЙГДСЭН ЗУРАГ, ТӨСЛИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ

August 21, 2010 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиар Сангийн сайдын багцад “Зург төсөв, ТЭЗҮ боловсруулах” арга хэмжээнд 7.1 тэрбум төгрөгийн эх үүсвэр батлагдсан билээ. Зураг төсвийн ажлын жагсаалтанд оруулах яамдын саналыг авч нэгтгэхэд нийт 21.7 тэрбум төгрөгийн  санал ирүүлээд байна. Зураг төсвийн ажил 2008-2009