Төсвийн мониторинг

March 8, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Төсвийн мониторинг хийхэд  нөлөөлж байгаа сөрөг  хүчин зүйлс Төсөвт тавих иргэдийн хяналтыг бэхжүүлэх тухайлбал, төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтын үйл явцад иргэний нийгмийн оролцоо сул Төсвийг хүрэх үр дүн. Хийх ажлын хэмжээгээр батлаж, түүний дагуу тайлагнадаггүй Төсвийн иж бүрэн тоо, мэдээллийг олон нийтэд илүү өргөн хүрээнд хүргэх, төсвийн тодорхой хөтөлбөрийн хүрээнд мониторинг хийх  боломж тааруу Төсвийн […]

Төрийн болон төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалин, хэрэглээний үнийн индексийн харьцаа

March 8, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Төрийн болон төсөвт байгууллагад ажиллагчдын дундаж цалин, хэрэглээний үнийн индексийн харьцаа Засгийн газрын тогтоолоор 1992-2008 онд нийт 21 удаа төрийн болон төсөвт байгууллагад ажиллагчдын цалинг тодорхой хувь хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн байна. Цалинг нэмэгдүүлэх арга хэмжээний  үр дүнд төрийн албан хаагчдын цалингийн сан 1991-2008 онд 1.8 тэрбум  төгрөгөөс 556.8 тэрбум төгрөгт хүрч 309 дахин нэмэгдсн байна. […]

Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах асуудал буюу инфляцийн эсрэг хамтын ажиллагаа

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Төсвийн зарлага нь эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, хүн амын бодит орлого, хэрэглээ, эдийн засгийн тогтвортой байдал, валютын ханш,  инфляцид хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Иймд төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөвт тусгагдах зарлага нь хүн амын бодит орлого, худалдан авах чадварт дам болон дам бусаар хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, инфляцийн […]

Дунд хугацааны төсвийн төлөвлөлтийг бодлогын өөрчлөлтийн суурь болох баримт бичгүүд, тэдгээрийн уялдаа холбоо

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд бодлогын баримт бичгүүдийн нягт уялдаа, үйл явцын дэс дараалал, тайлагналт чухал ач холбогдолтой бөгөөд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдтэй уялдсан төсвийн зарцуулалт нь ерөнхий макро эдийн засаг, салбарын удирдлагын хүрээнд чухал үүрэгтэй.Урт хугацааны хөгжилд анхаарлаа хандуулсан бодлогын арга хэмжээ нь цаг зуурын хэрэгцээ, шаардлагыг шийдсэн арга хэмжээнээс нийгэм, эдийн засагт өгөх үр, өгөөжийн хувьд […]

Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын Монгол улсын төсөвт үзүүлсэн нөлөө, түүний сургамж

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

УИХ-аар баталсан Монгол Улсын 2009 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын 2009 оны Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль, Монгол Улсын 2009 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн дагуу  нэгдсэн төсвийн нийт орлого 2,223.0 тэрбум төгрөг, нийт зарлага 2,619.5 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдал 395.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 6.1 хувь болохоор байсан. Гэтэл […]

Төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар мөрдөх тухай

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

УИХ-аар батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах, батлах, нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг гаргах, тайлагнах, батлах болон төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахад заавал баримтлахаар заасан. Хуульд тодорхой шалтгааны улмаас төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар баримтлахаар тусгай шаардлага тус бүрээр үечлэлийг зааж өгсөн. Хуульд […]

Сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын үнэлгээ хийх талаар бусад орны практик

February 25, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

Сангийн яамнаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг өргөн барих үедээ түүнтэй хамт Монгол Улсын Их Хурлын  Сонгуулийн тухай болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зарим нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно. Эдгээр хуульд оруулах нэмэлт нь улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг хэрэгжүүлэхэд төсвөөс гаргах зардлыг тооцон үнэлгээ хийх, түүний талаар […]

Хүний хөгжил сангийн тухай

February 24, 2011 · Нийтэлсэн · 5 Сэтгэгдэл 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Хүний хөгжил сангийн 2010 оны төсөвт Монгол Улсын иргэн бүрт 120.0 мянган төгрөг бэлнээр, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын хураамж нийт 10.9 тэрбум төгрөг тус тус олгохоор тусгасан. Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт иргэн бүрт сар бүр 21.0 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт нийт 82.5 тэрбум төгрөг, төр хариуцах иргэдийн […]

ӨРИЙН ХЯЗГААР, ТҮҮНИЙ БҮТЦИЙН ТУХАЙ

February 24, 2011 · Нийтэлсэн · Сэтгэгдэл үлдээх 

1. ӨРИЙН ХЯЗГААРЫН ТУХАЙ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн Улсын өр гэсэн тодорхойлолтод нийцүүлэн Монгол Улсын нийт өрийн 2011, 2012 оны урьдчилсан тооцоог хийлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т заасан ёсоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2011 онд 50 хувь, 2012 онд 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй […]

Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны өнөөгийн байдлын тухай

Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны өнөөгийн байдлын тухай

Ерөнхий мэдээлэл Манай орны хувьд сүүлийн жилүүдэд төсвийн цаг зуурын хүндрэлийг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэрийг дотооддоо бий болсон мөнгөн хуримтлалыг ашиглах, тогтвортой байдлыг хангах, банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг гаргаж ирсэн байна. Нэг.  2009 онд хийгдсэн Засгийн газрын үнэт цаасны талаар 2009 онд Засгийн газраас гаргасан богино хугацаатай үнэт […]

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж, урьдчилсан байдлаар мэдэгдэл гаргалаа

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж, урьдчилсан байдлаар мэдэгдэл гаргалаа

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу Монгол Улсын 2011 оны зөвлөлдөх хэлэлцүүлэг, Хөтөлбөрийн дараах мониторингийн ажлын хэсгийн мэдэгдэл Олон Улсын Валютын Сангийн Стивен Барнеттаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ирж, Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу 2011 оны зөвлөлдөх хэлэлцүүлэг, Хөтөлбөрийн дараах мониторинг хийлээ. Ажлын […]

2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын тухай

2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын тухай

Энэ 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 627.7 тэрбум төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-аар батлагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 81.0 хувийг барилга угсралтын болон өргөтгөл шинэчлэлийн ажилд, 7.4 хувийг их засварын ажилд, 11.6 хувийг төсөвт байгууллагуудын тоног төхөөрөмж худалдан авах зардалд тус тус зарцуулна. Шинээр эхлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт […]

Монгол Улсын 2011 оны төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

Монгол Улсын 2011 оны төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан Монгол Улсын 2011 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.4-д заасан тусгай шаардлагуудыг хангасан бөгөөд 2011 оны төсөвт уг тусгай шаардлагууд хэрхэн хангагдсан талаар дэлгэрэнгүй тайлбар байдлаар авч үзвэл: […]

Засгийн газрын тусгай сангууд 2011 онд

Засгийн газрын тусгай сангууд 2011 онд

January 27, 2011 · Нийтэлсэн · 1 Сэтгэгдэл 

Улсын Их Хурлаар “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-ийг 2006 онд батлан гаргасан бөгөөд уг хуулийн зорилтыг “Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон. Тусгай сангийн тухай хуулийг анх батлахад нийт 22 сан байсан бөгөөд  хууль батлагдснаас хойш шинээр 7 сан байгуулж нэг сан […]

Төсвийн тухай хуулийн төсөл /Англи орчуулгын хамт/

Төсвийн тухай хуулийн төсөл /Англи орчуулгын хамт/

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.        Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Доорх холбоос дээр дарж татан авна уу. Төсвийн тухай хуулийн төсөл – 2010-07-07 Budget law of […]