
Төсвийн ангилал шинэчлэгдэн батлагдлаа.
January 25, 2015 · Нийтэлсэн Төсвийн зарлагын хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Сангийн сайдын 7 дугаар тушаалаар төсвийн орлогын эдийн засгийн ангилал, төсвийн зардлын эдийн засгийн ангилал, төсвийн зарлагын хөтөлбөрийн ангилал, зардлын зориулал болон арга хэмжээний ангилал тус тус шинэчлэгдэн батлагдлаа. Шинэчлэгдэн батлагдсан ангилалыг татан авч танилцана уу: Сайдын тушаал-7 Төсвийн ангилал шинэчлэн батлах тухай

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүллээ.
October 3, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Монгол Улсын төсвийн 2014 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсвийн орлогыг бодитой төлөвлөх, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан 2015 оны төсвийн төслийг боловсрууллаа. 2015 онд төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 7,160.4 тэрбум төгрөг, нийт зарлага 7,640.1 тэрбум төгрөг болохоор байгаа бөгөөд […]

Төсвийн ерөнхийлөн захирагчын 2015 оны төсвийн төсөл, 2016-2017 оны төсвийн төсөөлөл боловсруулах удирдамжийн нэмэлт мэдээлэл
July 21, 2014 · Нийтэлсэн Төсвийн зарлагын хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
ТЕЗ нарт 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүргүүлсэн ТЕЗ-ын 2015 оны төсвийн төсөл, 2016-2017 оны төсвийн төсөөлөл боловсруулах удирдамжийн нэмэлт мэдээлэл болох Төсвийн зарим анхдагч ангилал батлах тухай Сангийн сайдын 2014 оны 150 дугаар тушаал болон төсвийн төсөл боловсруулах маягтуудыг доорх холбоосоос татан авна уу. 1. Төсвийн зарим анхдагч ангилал батлах тухай Сангийн […]

Төсвийн эдийн засгийн ангилал шинэчлэгдэн батлагдлаа
January 29, 2014 · Нийтэлсэн Нэгдсэн төсвийн хэлтэс · Сэтгэгдэл үлдээх
Төсвийн тухай хуулинд заасны дагуу төсвийг төсвийн шатлалаар, төсвийн захирагчаар, эдийн засгийн ангиллаар, хөтөлбөрөөр, арга хэмжээгээр, санхүүжүүлэх эх үүсвэрээр ангилах бөгөөд ангиллын төрөл бүрээр дэлгэрэнгүй ангилал тогтоож түүнийг төсвийн төлөвлөлт, тайлагналт, гүйцэтгэлд ашиглах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно гэж заасны дагуу эдийн засгийн ангиллыг шинэчлэн баталж 2014 оны эхнээс эхлэн […]