Орон нутгийн 2011 оны ИТХ-ын дараах төсвийн нэгтгэлийн үр дүнгийн талаар болон Аймаг, орон нутагт гаргаж буй хууль зөрчсөн шийдвэрүүд

Орон нутгийн 2011 оны ИТХ-ын дараах төсвийн нэгтгэлийн үр дүнгийн талаар болон Аймаг, орон нутагт гаргаж буй хууль зөрчсөн шийдвэрүүд

April 13, 2011 · Нийтэлсэн · 1 Сэтгэгдэл 

1. ГАРЧ БУЙ ЗӨРЧИЛ Монгол Улсын Үндсэн хууль, Нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин хууль бус үйлдлийг зарим аймгийн удирдлагаас гаргаад буй тул Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, дахин давтуулахгүй байх талаар тодорхой арга хэмжээ авах, албан даалгавар гаргуулах шаардлагатай байна. Иймд үүсээд буй зөрчилийг арилгах үүднээс чиглэл өгнө […]

2009, 2010 онд Монгол Улсын Нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын мэдээ

2009, 2010 онд Монгол Улсын Нэгдсэн төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын мэдээ

/тэрбум төгрөгөөр/ д.д Татварын нэр төрөл 2009 он 2010 он 1 Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 205.4 390.6 2 Хувь хүний орлогын албан татвар 128 160.2 3 Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар 186.5 423.2 4 Нэмэгдсэн өртгийн албан татвар 325.8 577.2 5 Онцгой албан татвар 166.7 268.5 6 Гаалийн албан татвар 116 193.3 […]

ТӨГРӨГИЙН ХАНШИЙН ЧАНГАРАЛЫН ТӨСВИЙН ОРЛОГОД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨӨЛӨЛ

ТӨГРӨГИЙН ХАНШИЙН ЧАНГАРАЛЫН ТӨСВИЙН ОРЛОГОД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨӨЛӨЛ

МУ-ын 2011 батлагдсан төсвийн төлөвлөгөөнд 1 ам.доллар=1320 төгрөг байхаар тооцсон. Гэтэл төгрөгийн чангарал хүчтэй явагдаж, 2011 оны 4 сарын 1-ны байдлаар Монгол банкны албан ханш 1195.32 болоод байна. Иймээс төгрөгийн чангаралын төсвийн орлого бүрдүүлэлтэд үзүүлэх эрсдэлийн нөлөөллийг тооцож, судлах шаардлага гарч байна.   Эх сурвалж: www.mongolbank.mn Төгрөгийн чангаралын улмаас төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөний дүнд гарах […]

Strengthening Medium-term Fiscal and Budgetary Framework

Strengthening Medium-term Fiscal and Budgetary Framework

In response to a request from S.Bayartsogt, Ministry of Finance, an FAD technical assistance mission visited Ulaanbaatar from May 24 to June 24,2010, to provide advice on strenghtening the medium-term fiscal and budgetary framework. Click here to download full version of document Strengthening Medium-term Fiscal and Budgetary Framework   Jan Gottschalk June 24, 2010

Төсвийн тухай хуулийн төслийн танилцуулга /Бүсчилсэн уулзалт/

Төсвийн тухай хуулийн төслийн танилцуулга /Бүсчилсэн уулзалт/

Төсвийн  тухай хуулийн төслийн шинэлэг зүйлс • Төсвийн процесс, түүнд байх элементүүдийг  бүрэн хуульчилсан : • Төсөв боловсруулах, батлах, гүйцэтгэх, тайлагнах, хяналт,  дотоод аудит • Төсвийн хязгаар тогтоох,  төсвийн удирдамж, хөтөлбөрийн төсөвлөлт, • Төсвийн шатлал, ангилал, мэдээллийн нэгдсэн систем • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төр хувийн хэвшлийн түншлэл, концесс • Хөрөнгө  өр төлбөрийн удирдлага, баталгаа […]

Хөгжиж байгаа орнуудын орлого бүрдүүлэх ажлыг  эрчимжүүлэх нь

Хөгжиж байгаа орнуудын орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх нь

ОУВС ын гүйцэтгэх зөвлөл орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэн материалын албан бус орчуулга Хураангуй. 2011 оны 3 сарын 2-нд Гүйцэтгэх зөвлөл энэ асуудлаар нарийвчлан хэлэлцэж, тулгуур бичиг баримтыг хэвлэх зөвшөөрлийг олгов.Захирлууд нийтдээ ерөнхий зарчим, зөвлөмжүүдийг хүлээн зөвшөөрч, гишүүн орнуудын өвөрмөц нөхцөл байдлыг тооцсоны үндсэн дээр зохистой, дэс дараалсан төлөвлөлтийн дагуу реформууд хийх нь зүйтэйг […]

Зарим аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт, үйл ажиллагаа эрхэлж буй газрын судалгаа

Зарим аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт, үйл ажиллагаа эрхэлж буй газрын судалгаа

Зарим аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлт, үйл ажиллагаа эрхэлж буй газрын судалгаа /мянган төгрөг/ Татвар төлөгчийн нэр Үндсэн үйл ажиллагаа эрхэлж буй аймаг, нийслэл 2008 2009 2010 Эрдэнэт Орхон 525,159,862.9 246,512,920.4 532,865,934.8 Монголын Алт МАК Өмнөговь, Дорноговь 4,190,739.7 16,150,167.4 76,321,476.6 АПУ ХК УБ 22,302,662.5 38,189,394.4 58,203,246.0 Тавантолгой Өмнөговь 20,584,259.7 39,554,329.4 57,428,610.4 Мобиком Бүх аймагт 44,835,402.3 […]

Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны өнөөгийн байдлын тухай

Засгийн газрын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны өнөөгийн байдлын тухай

Ерөнхий мэдээлэл Манай орны хувьд сүүлийн жилүүдэд төсвийн цаг зуурын хүндрэлийг санхүүжүүлэхэд дутагдаж буй эх үүсвэрийг дотооддоо бий болсон мөнгөн хуримтлалыг ашиглах, тогтвортой байдлыг хангах, банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулах зорилгоор Засгийн газрын үнэт цаасыг гаргаж ирсэн байна. Нэг.  2009 онд хийгдсэн Засгийн газрын үнэт цаасны талаар 2009 онд Засгийн газраас гаргасан богино хугацаатай үнэт […]

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж, урьдчилсан байдлаар мэдэгдэл гаргалаа

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу хөтөлбөрийн хэрэгжилтэд мониторинг хийж, урьдчилсан байдлаар мэдэгдэл гаргалаа

ОУВС-гийн Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу Монгол Улсын 2011 оны зөвлөлдөх хэлэлцүүлэг, Хөтөлбөрийн дараах мониторингийн ажлын хэсгийн мэдэгдэл Олон Улсын Валютын Сангийн Стивен Барнеттаар ахлуулсан ажлын хэсэг 2011 оны 1 дүгээр сарын 20-ноос 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад ирж, Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу 2011 оны зөвлөлдөх хэлэлцүүлэг, Хөтөлбөрийн дараах мониторинг хийлээ. Ажлын […]

2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын тухай

2011 оны төсвийн хөрөнгө оруулалтын тухай

Энэ 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 627.7 тэрбум төгрөг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-аар батлагдлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 81.0 хувийг барилга угсралтын болон өргөтгөл шинэчлэлийн ажилд, 7.4 хувийг их засварын ажилд, 11.6 хувийг төсөвт байгууллагуудын тоног төхөөрөмж худалдан авах зардалд тус тус зарцуулна. Шинээр эхлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт […]

Монгол Улсын 2011 оны төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

Монгол Улсын 2011 оны төсвийн дэлгэрэнгүй танилцуулга

УИХ-ын 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдсан Монгол Улсын 2011 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсөв, Хүний хөгжил сангийн 2011 оны төсөвт Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1, 6.1.4-д заасан тусгай шаардлагуудыг хангасан бөгөөд 2011 оны төсөвт уг тусгай шаардлагууд хэрхэн хангагдсан талаар дэлгэрэнгүй тайлбар байдлаар авч үзвэл: […]

Засгийн газрын тусгай сангууд 2011 онд

Засгийн газрын тусгай сангууд 2011 онд

January 27, 2011 · Нийтэлсэн · 1 Сэтгэгдэл 

Улсын Их Хурлаар “Засгийн газрын тусгай сангийн тухай хууль”-ийг 2006 онд батлан гаргасан бөгөөд уг хуулийн зорилтыг “Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон. Тусгай сангийн тухай хуулийг анх батлахад нийт 22 сан байсан бөгөөд  хууль батлагдснаас хойш шинээр 7 сан байгуулж нэг сан […]

Төсвийн тухай хуулийн төсөл /Англи орчуулгын хамт/

Төсвийн тухай хуулийн төсөл /Англи орчуулгын хамт/

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.        Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Доорх холбоос дээр дарж татан авна уу. Төсвийн тухай хуулийн төсөл – 2010-07-07 Budget law of […]

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ  БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Англи орчуулгын хамт/

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /Англи орчуулгын хамт/

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, түүнд хяналт тавихад төрийн байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох, эрдэс баялгийн орлогоор нөхөн сэргээгдэх баялаг бүтээх, эдийн засгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн хуримтлал бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН […]

2011 ОНЫ ТӨСВИЙН САР, УЛИРЛЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

2011 ОНЫ ТӨСВИЙН САР, УЛИРЛЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

January 14, 2011 · Нийтэлсэн · 3 Сэтгэгдэл 

“Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай” Сангийн сайдын 2011 оны 1 дүгээр сарын 10-ний  өдрийн 01 тоот тушаалаар Монгол Улсын 2011 оны төсвийн орлогын сар, улирлын хуваарийг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын 2011 оны төсвийн зарлага, санхүүжилтийн сар, улирлын хуваарийг 2 дугаар хавсралтаар, Улсын төсвөөс 2011 оны төсвийн жилд […]